Ким Кардашианы эгч дүүс Өмнөд Солонгост ирлээ

img

Реалити шоуны од эгч дүүс Ким, Кхоле, Кортни, Кулли, Женнифер болон ээж Крис Женнир, найз залуу Брюси Женнир нар шинэхэн реалити шоуныхаа дугаартаа зориулсан зураг авалтад орохоор Өмнөд Солонгосын Сөүл хотноо ирсэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тэд ирэх дөрөвдүгээр сард “HBO” телевизээр цацагдах “Ким Кардашиныхантай хамт” реалити шоугаа илүү хөгжилтэй адал явдалтай таарахын тулд Ази тивийн хамгийн үзэсгэлэнтэй оронд ирэхээр болсон тухайгаа ярьсан байна.

1

Ким Кардашиан Сөүл хотод ирсэнийхээ дараа өөрийн блогтоо “Сайхан үзэсгэлэнтэй хот байна. Миний хажууд алаг нүдэн Нори минь сууж байна. Харамсалтай нь, аав нь зураг авалттай учир ирж чадсангүй. Миний гэр бүл Сөүлд хоёр хоноод Японы нийслэл Токио хотноо очих болно. Бидэнтэй цуг байгаарай фэнүүдээ” хэмээн бичжээ.

1

Токио хотноо Кимийн эгч дүүс “Kardashian  girls style” хэмээх охидын брэндийнхээ дэлгүүрийг нээх зорилготой байгаа гэнэ. Тус брэнд 2008 оноос худалдаанд гарч эхэлсэн бөгөөд ази охидын биеийн онцлогт тохирсон гэдгээрээ алдаршсан брэнд аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ