Жастин, Селена нар сүй тавьсан гэв
Залуу дуучин Жастин, Селенатай сүй тавьсан тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Тэд энэ сарын 21-ны өдөр Лас Вегас хотноо найзуудынхаа хүрээнд сүй тавьж, хос бөгж солилцсон гэж ойрын эх сурвалж мэдээлжээ. Тус сайт уг мэдээллийг бодитой гэдгийг онцолжээ. “Өнгөрсөн 26-ны өдөр Калифорнид зохион байгуулагдсан “Сhoice awards”-ийн үеэр Селена Гомез ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байсан бол Жастин зүүн гартаа хуримын даашинз өмссөн сүйт бүсгүйн шивээс хийлгэсэн зургаа “Twitter” хуудаснаа байрлуулж “Селена адилхан байна уу” хэмээн жиргэсэн байна. Энэ үеэр Жастин гартаа сүйн бөгж зүүгээгүй байсан” гэж бичжээ.
1
Селена Гомез хэдхэн хоногийн өмнө гурван долоо хоногтой жирэмсэн хэмээн жиргэж байсан билээ. Харин өчигдөр дуучны хэвлэлийн төлөөлөгч энэхүү мэдээлллийг худал цуурхал, хоёр дуучны нэр хүндэд халдах башир арга хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Жастин, Селена нар дэндүү балчир байна. Тэр хоёр сайн найзууд” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ