Орланда Блум эхнэртэйгээ эргэн нийлэхийг хүсэв
Холливуудын алдарт жүжигчин Орланда Блум эхнэр “Victory secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керрээс албан ёсоор салаагүй ч гэлээ таван сарын турш тусдаа амьдрсан юм. Тэд 2009 онд хуримаа хийж Фелп хэмээх хөөрхөн хүүтэй болсон ч өнгөрсөн арван нэгдүгээр сараас эхлэн тодорхойгүй шалтгаанаар тусдаа амьдарч Фелп хүүгээ долоо долоо хоногоор ээлжлэн харж байгаа аж. Индонез улсад өчигдөр зохион байгуулагдсан “We Day” арга хэмжээний үеэр жүжигчин залуу эхнэртэйгээ эргэн нийлж, хүүгийнхээ шархалж хуваагдсан зүрхийг дахин бүтэн болгохыг хүсч буйгаа хэлсэн байна. Тэрбээр “Үзэсгэлэнт Мирандатай хамт өглөө нэг орноос сэрэхийг ямар их хүсч байна вэ. Хөөрхий миний хүү. Ямар их шаналж байгаа бол” хэмээн хэлжээ.
1
“We Day” хэмээх энэхүү арга хэмжээ нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог юм. Тус арга хэмжээний гол зорилго нь ядуу амьдралаасаа болоод сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа мянга мянган хүүхдэд тусламжийн гараа сунгах зорилготой билээ. 2014 оны “We Day” арга хэмжээнд Орланда Блумаас гадна Их Британы “One direction” хамтлаг, Селена Гомез, Анжелина Жоли, Кейти Перри болон алдарт хөлбөмбөгчин Зидан урилгаар оролцжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ