Кейни Уэст: Ноами бол хөгширч шүдгүй болсон хар ирвэс
Реалити шоуны од Ким Кардашиан эгч дүүстэйгээ Өмнөд Солонгос руу явсаны дараахан түүний сүйт залуу реппер Кейни Уэст “Oh My God” радиод ярилцлага өгчээ. Энэ үеэр дуучны фэнүүд нь шууд утсанд холбогдож өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Шууд эфирт Женни гэж нэрээр холбогдсон нэг бүсгүй Кейнигээс “Ким Кардашиан тийм л сайхан бүсгүй юм бол яагаад жагсаалтад багтдаггүй юм. Жил бишээ, бараг долоо хоногт л дэлхийн хамгийн сайхан бүсгүйг олон нийтийн тусламжтайгаар шалгаруулдаг. Миний мэдэхээр Ким ямар ч жагсаалтын эхэнд байтугай, хэзээ ч багтаж үзээгүй. Тиймээс Ким сайхан бүсгүй байж чадаж байна уу. Та мэдсэн үү, хар ирвэс Ноами Камбелл хүртэл Кимийг доромжилсон. Та хар ирвэст ямар хариу өгөх вэ” хэмээн асуужээ.
1
Кейни Уэст хариуд нь “Та нар миний нүдээр Кимийг харсан бол түүнд дурлахгүй байхын аргагүй. Тэр жагсаалт энэ тэр ямар хамаатай юм бэ. Тэр минь төгс учир, атаархаж байгаа учир багтаадаггүй байх. Ноами Камбелл намайг яаж ч чадахгүй ээ. Ноами бол хөгширч шүдгүй болсон хар ирвэс. Тэр намайг хазсан ч гэмтээж чадахгүй” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ