Ипотекийн зээл эрсдэл дагуулах уу

img

Төв банкны мэдээллээр энэ сарын 27-ны байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 845 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 17614 зээлдэгчийн нийт 499.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлжээ. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 16715 иргэнд 930 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

1

Дээрх тонн мэдээллээс олон өрх сууцтай болж, энэ хэрээр барилга, түүнийг дагасан бусад салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа тухай эерэг дүгнэлтийг хийж болно. Гэхдээ ипотекийн зээлийг ихээр олгож байгаа нь эргээд эрсдэл дагуулах уу гэдгийг бодож үзэх шаардлагатай аж. Учир нь “Эдийн засгийн чуулган”-ы үеэр хэд хэдэн оролцогч орон сууцны бага хүүтэй зээлийг их хэмжээгээр олгож байгаа нь эргээд Америкт үүссэн хямралыг давтах вий гэсэн болгоомжлолыг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, улмаар ажлын байрны цомхотгол бий болох эрсдэл үүсгэж байна. Үүнээс хамаарч зээл авсан олон тооны иргэн зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй аж. Өнөөгийн байдлаар орон сууцны нэг метр квадратын ханш дунджаар 2 сая төгрөг гэж тооцвол хамгийн багадаа 30 метр квадраттай нэг өрөө байр авахад 20 жилийн турш сар бүр 500 орчим мянган төгрөг төлж байна. Энэ нь сарын орлогынх нь 45 хувьтай тэнцэх ёстой. Тэгвэл энэ нь нэлээн өндөр хувь хэмээн зарим эдийн засагч тайлбарлаж байна. Америкт бол 28 хувь байдаг аж.

1

Нөгөө талаас иргэд сарын орлогоо бодитой гаргаж байгаа эсэх эргэлзээтэй. Монголчууд аливаа зүйлийг аргалаад сурчихсан хүмүүс. Компанийнхаа нягтлан, захирлаа гуйж байгаад хүссэн хэмжээнийхээ цалинг бичүүлээд зээлд орчихдог. Гэтэл бүтэн сарын цалин нь орон сууцны зээлд нь хүрэхгүй байх тохиолдол олон бий гэдгийг чуулганд оролцсон хүмүүс хэлж байсан. Тиймээс ипотекийн зээлээс үүдэлтэй хүндрэл тулгарахаас сэргийлэх ёстой гэдгийг анхааруулж байв. Дээрээс нь орон сууцны ханш ямар ч хяналтгүй өсч байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй аж.

1

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tiin:
er ni bol bank chin yamar ch ersdel huleehgui ersdliig irgen bid l huleediinm shuu deeee
2014-04-08
zochin:
bank ндд-ээр баталгаажиж буй орлогод үндэслэж байгаа мик-аас ч ийм шаардлага тавьж байгаа. банк энэ журмаа барилгүй олгосон үед мик худалдаж авахгүй банк эрсдэлээ өөрөө хүлээн, гол нь 8%-ийн хүүтэй зээл олгож байгаатай холбоотой орон сууцны эрэлт өсөж байгааг далимдуулж орон сууцны барилгын компаниуд үнээ зохиомлоор өсгөж байгаа байдал нь энэ системийг уналтанд оруулж байна. өнөөдрийн байдлаар 8% ийн зээлийн санхүүжилт банкуудад эхнээсээ дуусаж байна цаашид дахин санхүүжилт өгөх тухай тодорхойгүй хүлээгдэж байна
2014-03-31
zochind:
ondor tsalint, niigmiin daatgald bagaar ordog yum geed ajlaasaa todorhoilolt avch bgaad manai lav br avch l bsan shdee. ooroo jinhene ih medegch tsarailaad yu ch mededguin bndaa
2014-03-31
zochin:
bank niigmiin daatgaliin devter deerhi bichiltiig undesledeg yum.tuunees bish tsalingiin todorhoilolt gesen tsaasand erhem setguulch uuruu l huurtahbaih daa.
2014-03-31
zochin:
ersdel ihseed bdal hundreed l bn. iim um bolvol an mpngol uksiig neg musun jivuulj baruun ba anu gin tornd uurd hatna.ard tumen bosn
2014-03-31
irgen:
oron suutsnii 8 huviin zeel bankand yamar ch ersdel avchrahgui. oron suutsnii zeeliin eruul zah zeeliin huu 15-16 huvi baihad 8 huviin zeel avch baigaa humuus asar ih hojij baina.gehdee hun mungu zugeer oldoggui, olson bol ter ni uur neg hunii aldsan mungu baidag. 8 huviin zeel avsan humuusiin hemnesen mungu ni mongoliiin 3 saya irgen inflation-eer damjuulan aldaj bui mungu yum.mongol bank 1 trillion shaham tugrug emiss-eer gargan 8 huviin zeeliig sanhuujuulsnee daraa jil ni dahin 1 trillion sham tugrug emiss-eer gargan ene zeeluudee ariljaanii bankuudaas hudaldaj avan daraagiin 8 huviin zeeliig sanhuujuulen jujig tavij baina.neg l zuiliig sanaj yav. avilgach,populistuud turiig barij baigaa tsagt mongold inflation bainga 2 orontoi toond baih bolno, mongol bank tugrug emisseer gargan bainga mungunii niiluulelt hiih bolno, tsalin tetgevriig bainga nemeh bolno.
2014-03-30
baterdened:
bankuud ersdeld orolgu yadag yum tenegeee.2008 ond xeden bank dampuursaniig baterdene chi durak yugaa medxev dee. bank dampuurval mgl budaa bno
2014-03-30
zgsgfg:
8% zeel mongol ulsiig dampuuruulj duusah ni todorhoi shuu dee odoo hudaldan avalt udruus udurt muu bolj udahgui humuus banknii munguu tulj chadahgui tegeed l asuudal uudne de
2014-03-30
батэрдэнэ :
8%-ийн зээлээс болж банкууд эрсдэлд орохгуй. харин 2-3 жилийн дараагаас хэт их барилгажилт, долларын ханшны бууралтаас уудэн байрны унэ буурч эрсдэл уусгэж болзошгуй. энэ жилдээ юу ч гэсэн айгаад байх юмгуй.
2014-03-30
bekee:
8%zeeliig xyzgaarlaxgui bol ediin zasgiig buren syiruulex taldaa orloo. altan huyg *a minee
2014-03-30
bekee:
8%zeeliig xyzgaarlaxgui bol ediin zasgiig buren syiruulex taldaa orloo. altan huyg *a minee
2014-03-30
dddd:
harin tegeed ard tumnii ihenh ni 500,000 tolj chadahgyi baihad yagaad bairnii une ondor baina erelt niileeleltees hamaarch une togtoh bish bas hudaldan avah chadvaraasaa shaltgaalna olon hyn avch chadahgyi baina gedeg chini bair ni zaragdahgyi shyy dee
2014-03-30