"Архигүй аймаг" болохоор амлалт өгцгөөжээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлагуудад ил захидал илгээж, "Архигүй Монголын төлөө хамтдаа" аянд нэгдэн хамтран ажиллахыг уриаллаа. Ил захидалд “Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжин бидэнтэй хамтран ажилладаг Танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Одоогоос яг нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын ард түмэнд хандан архинаас татгалзах уриалга гаргаснаар эх орны өнцөг булан бүрт энэхүү уриалгыг дэмжин "Архигүй Монголын төлөө хамтдаа" аян өрнөсөн билээ гэжээ. Тус  аянд эхчүүд, эмэгтэйчүүдийн байгууллагууд, өндөр настангууд залуучууд, манай улсын алдар хүндтэй тамирчид, боловсролын болон урлагийн байгууллагууд нэгдэн төрийн бус байгууллагууд, сайн дурын хөдөлгөөнүүд байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Төрийн байгууллагууд төсвийн мөнгийг архинд зориулахаа зогсоосноо мэдэгдэж, аймаг, орон нутгийн удирдлагууд "Архигүй аймаг" болохоор үүрэг, амлалт авч байгаагаа албан ёсоор зарлаад байна. Иймд Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийн төлөө "Архигүй Монголын төлөө хамтдаа" аянд нэгдэж, өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр архи, согтууруулах ундааны сурталчилгаа явуулахыг тэвчиж, архины эсрэг сайн санааны үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн болон байгууллага, хамт олныг дэмжин сурталчилж, хамтран ажиллахыг уриалж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

elbegdorj baga tenegteerei...alaaaa....mongolchuud arhind durtai daa bish ajilguital yaduural tsag uyiin unuugiin baidlaas bolj uuj bn za yu har atsaaaa.........chi yrunhiilugch mun l ym bol ajiltai amidraltai bolgooch tuslaach demjeech.,,,,tehgui arhi horino gedeg bol unen utaggui z ayu har malaa
2011-12-08
debildorj oo baga tenegteerei, arhi piviig haana ch uudag haana haana herhen yaaj yamar hamjeegeer uuh vee gedeg chinl gol asuudal, ternees bish ogt spirtiin turliin yum hereglehgui gej mangartahaaaaa boli.... Mongol.
2011-12-08