Малайзын Ерөнхий сайдад сануулга өгөв

img

Энэ сарын 8-ны өдөр Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд ниссэн “МН370” онгоц сураггүй болоод дөрвөн долоо хонож байна. 27 орны 5700 гаруй аврагч онгоц Энэтхэгийн далайд осолдсон хэмээн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Өнгөрсөн 21-ны өдөр Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак ““МН370” онгоц осолдож, 329 зорчигч бүгд амиа алдсан” хэмээн мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн билээ. Сураггүй болсон онгоцонд Хятад улсын 152 иргэн зорчиж явсан юм. Зорчигчдийн гэр бүлийнхэн Бээжин хотод байрлаж буй Малайзын элчин сайдын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Нажиб Разакийг алдаатай мэдэгдэл хийсэндээ уучлалт гуйхыг шаардаж, цагаан цамцтай хөдөлгөөн өрнүүлсэн аж. Хэсэг хугацаанд чимээгүй байсан зорчигчдын ар гэрийнхэн өчигдөр Бээжин хотноо хэвлэлийн хурал зохион байгуулж, Малайзын Ерөнхий сайдад сануулга өгсөн байна.

.

Тэд “Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак бүх хариуцлагаас зугтааж, албан тушаалаа хүлээн өгөхөө мэдэгдсэн. Хэрвээ Нажиб Разак огцорч, Засаг солигдсон тохиолдолд онгоцны асуудал улс төрийн тоглоом болж өндөрлөх болно. Биднээс гадна сураггүй болсон “МН370” онгоцонд зорчиж явсан гэр бүл, найз нөхдийнхөө төлөө нэгдэж, хайх ажиллагаанд гар бие оролцохыг санал болгож байна. Хэрвээ тус улсын Засгийн газар энэ долоо хоногт онгоцны талаар бодит мэдээлэл өгөхгүй бол Бээжинд байрлаж буй Малайзын элчин сайдын яамыг галдан шатаах болно” гэжээ.

:

Хамгийн сүүлийн мэдээллээр, Энэтхэгийн далайд онгоцны хэсэг байх магадлалтай 350 гаруй жижиг хэсгийг илрүүлсэн юм. Аврагчид онгоцыг Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисч явахдаа агаарт дэлбэрсэн хэмээн таамаглаж байгаа аж.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

okoks:
shataa shataa malaizuud vnen xogiin garuud alalts .
2014-03-31
time:
uduruus udurt hyataduudiin omog nemegdej bgaag anhaarahgui bhiin argagui bna. mongol metiin jijig ulsiig bol hiliig chin davj orj ireed turiin ordonii chin gadaa jagsaj ordoniig chin shataah bolno gej bj ch magadgui yum bna.
2014-03-31