Мухаммид Мурси Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэв

img

Египет улсын хууль ёсны анхны Ерөнхийлөгч гэгддэг Мухаммид Мурси өнгөрсөн оны долдугаар сард ард түмнийхээ эсэргүүцэлтэй нүүр тулж, төрөөс түлхэгдэн унасан билээ. Өнөөг хүртэл төрийн шоронд хоригдож буй Мурси ирэх сарын 25, 26-ны өдөр болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, ард түмнээсээ дэмжлэг авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тэрбээр өчигдөр “Лалын ахан дүүс” хөдөлгөөний гишүүдэд захиа явуулж, өөрийгөө хохирогч болсон гэдгээ сануулсан байна.

Уг захианд “Мухаммид Мурси миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байна. Би улс төрийн хохирогч болсон. Ард түмэн минь надад тусалж, дэмжлэгээ харамгүй өгөхийг хүсч байна. Ард түмэн минь бос. Шударга нийгмийг хамтдаа бүтээцгээе” хэмээн бичжээ.

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн Засгийн газрын тэргүүн эдийн засагч Хазем Эль-Беблави, Батлан хамгаалахын сайд генерал Абдель-Фатта Аль-Сиси нар нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ.

Б.Дэлгэрцэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ