Засгийн газраа эсэргүүцэв
Панам улсын ахлах, дунд сургуулийн 20 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч нар Засгийн газраа эсэргүүцэж, тодорхойгүй хугацаагаар ажил хаясан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Багш нар Засгийн газраас баталсан Харилцааны ур чадвар, ёс зүй, өрнө-дорнын түүх хичээлийг хасч оронд нь англи, франц хэлний хичээлийг нэмсэнийг буруутгаж буй аж.
Эсэргүүцлийн жагсаалыг удирдаж буй ахлах сургуулийн ёс зүй хичээлийн багш Амарунда Ижар “Засгийн газар хүүхдүүдүүийг робот болгохыг хүсч, гадаадын соёлд хэтэрхий их автуулахыг оролдож эхэллээ. Тэдний хассан харилцааны ур чадвар, ёс зүй, өрнө-дорнын түүх хичээлүүд заавал орох, мэдүүлэх ёстой амин чухал боловсрол. Бид энэ хичээлийг хүүхдүүдэд зааж, ойлгуулснаар тэднийг хүн болоход нь бага ч гэсэн тусалдаг. Англи, франц хэлгүйгээр хүн цаашид амьдарч болно. Харин түүх, соёлоо мэдэхгүйгээр том алхам хийх нь бэрх. Бид эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдэж байна” хэмээн ярьжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Рикардо Мартинелли багш нарт анхааруулга өгч, 24 цагийн дотор тарахгүй бол хүч хэрэглэнэ гэж мэдэгджээ. Тэрбээр “Боловсрол тасалдаж болохгүй. Бид хойч үеээ дэлхий дайтай сэтгүүлж байж хөгжих болно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ