Баацагаан суманд нээлттэй шүүх хурал хийжээ
Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус аймгийн Баацагаан, Жинст, Баянцагаан, Бууцагаан, Бөмбөгөр сумдын иргэдийн төлөөллийг оролцуулж Баацагаан сумын төвд уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль сурталчилах үйл ажиллагаа явуулжээ.
Мөн дээрх ажлын хүрээнд Баацагаан суманд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Б” нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор Л.Мажигсүрэн оролцжээ.
Уулзалт, зөвлөгөөний хүрээнд аймгийн Прокурорын газраас 2014 онд хийж гүйцэтгэсэн ажил, эрүүгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, иргэдтэй нээлттэй ярилцаж, прокурорын байгууллагад гомдол, хүсэлт гаргах заавар гарын авлага зэрэг материалыг тарааж ажилласан байна.
Уг үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Сум дундын III дугаар шүүх, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагууд оролцсон аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ