“Тэнгэрийн сүм-эх орон”-д саатахуй

img

МЗЭ-ийн гишүүн, “Алтан өд” шагналт яруу найрагч Г.Баярын “Тэнгэрийн сүм-Эх орон” уран бүтээлийн тоглолт өнөөдөр болно.

Яруу найрагч Г.Баяр нь дан ганц яруу найраг гэлтгүй дууны шүлгийн төрөлд хүч үзэж яваа нэгэн аж. Түүний үгийг нь бичсэн 20 гаруй дууг, уран бүтээлчид дуулан амьдруулжээ. Түүний хамгийн анх бичсэн шүлгээр нь "Миний нутгийн цагаан овоо" дуу бүтэж, МУГЖ С.Жавлан дуулснаас хойш  "Дүү минь", "Чамд амжилт хүсье", “Бурхан залуу нас” зэрэг олон дуу нь хит болсон байна.

“Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолтод түүний шүлгээр бүтсэн дууг дуулсан С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Ноён Бондгороос гадна АУЗ яруу найрагч П.Бадарч, "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, СГЗ Г.Чулуунбат, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, гавьяат дуучин Н.Төмөрхуяг зэрэг 30 гаруй уран бүтээлч оролцох аж.

Яруу найрагч Г.Баяр нь “Азиза”, “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Танихгүй цэцгийн үр” гэх яруу найргийн гурван ном гаргасан. Тэрбээр булчингийн сулрал гэх ерөнхий оноштой, өвчний улмаас тэргэнцэрт суудаг болсон. Гэвч өвчний онош бүрэн тогтоодоогүй аж. Тиймээс түүний найз нөхөд, дэмжигчид нь энэхүү уран  бүтээлчийн тайлан тоглолтыг нь санаачлан зохион байгуулж, Г.Баярын өвчнийг бүрэн оношлуулах зорилго өвөрлөжээ. Гэхдээ "Тэнгэрийн сүм-Эх орон" тоглолт нь хавдив гуйх бус цэвэр уран бүтээлийн тайлан тоглолт болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдсэн.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongoroo:
ydahdaa хандив geed bicheech
2014-04-03