МУГЖ С.Жавхлан аялан тоглолтоо Увсаас эхэлнэ

img

МУГЖ дуучин С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” хэмээх өөрийн төрсөн өдөрт зориулсан уран бүтээлийн тайлан тоглолтоо өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ээс эхлэн, гуравдугаар сарын 06-ныг хүртэл ес хоногийн турш Монгол бөхийн өргөөнөө үзэгч олонд толилуулсан.

Тэгвэл тэрбээр “Би Монголд мэндэлсэн юм” уран бүтээлийн тайлан тоглолтоо хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэхээр хүлгийн жолоо залах гэж байна.

Эх орны 21 аймгаа нар зөв тойрон аялах, тайлан тоглолт ханш нээх өдөр буюу энэ сарын 05-нд дуучны төрсөн нутаг Увс аймгийн тайзнаа эхлэх аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagh:
bagh ni bnaa minii dvv chi ooroo xen be xenii xen boloo
2014-03-31
hen be:
ene haanahiin hen gedeg uzmerch emee ve
2014-03-31