Чежү арал дахь циркийн ахлагч Г.Баатархүү МУСТА болжээ
БНСУ-ын Чежү арал дахь циркийн ахлагч Г.Баатархүүг эх орондоо ирэх үеэр нь ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзан, циркийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.
Г.Баатархүү нь циркийн урлагт 13 жил ажиллаж байгаа аж. Уг циркэд анх бүжигчнээр ажиллаж эхэлсэн ба 2010 оноос ахлагч болжээ. Тус цирк нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ба тоглолтод уран нугаралт, агаарын гимнастик, морин дээр галтай жонгилороор цагираг эргүүлэх, дээш үсрэх, морины гэдсэн доогуур орох, морин дээр зогсох, хоёр морин дээр таван хүн зэрэг гарах гэх мэт үзүүлбэрийг хийж гүйцэтгэдэг аж. Мөн бүжиглэдэг морь, Чингис хаан, Есөн цагаан туг, пони морины үзүүлбэр, давхиж байгаа морин дээр үсрэн дээр нь зогсох, Чингис хааны морин цэргийн сүр хүчийг гайхуулсан монгол эрчүүдийн авхаалж самбаа, эр зоригийг харуулсан үзүүлбэрийг тоглолтуудаараа харуулдаг байна.
Тэд 13 жилийн хугацаанд дунджаар 14.235.000 сая хүнд үйлчилсэн ба 950 хүний суудалтай циркэд өдөрт гурван удаа нэг цагийн тоглолт хийдэг гэнэ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ