Хүдрийн заар тээвэрлэж явсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өнгөрөгч баасан гарагт Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд “Toyota Prius” маркийн автомашинтай хүмүүс нэн ховорд тооцогдох амьтны эд эрхтэн хууль бусаар тээвэрлэн явж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгуулагад өгчээ.
Уг мэдээллийн дагуу очиж шалгахад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат Б, Ш нар баавгайн нойтон арьс, 12 ширхэг хүдрийн заарыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулинд зааснаар нэн ховор ан амьтныг зүй бусаар агнасан, тээвэрлэсэн, зарж борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй төгрөгөөр торгох буюу тухайн гэмт хэргийн үзүүлсэн хохирлыг хэмжээнээс хамаараад таван жил хүртэлх хугацаатай хорих ялаар шийтгэдэг. Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа учраас иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ийм зүйлтэй орооцолдохгүй байх, хэрэв сэжиг бүхий зүйл байвал Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэж байх шаардлагатай байна гэсэн сэрэмжлүүлгийг өглөө.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ