Газрын маргааныг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл өгнө
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ. Уг хурлын үеэр тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар мэдээлэх юм. Мөн захиргааны хэргийн шүүхээр хамгийн түгээмэл шийдвэрлэгддэг газрын маргааныг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Хэвлэлийн бага хурал 11.00 цагаас Улсын Дээд шүүхэд байрлах “Шүүх эрх мэдлийн байгууллагын төв”-д болно.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ