Залуу зураачдын үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

“976” Арт Галерей үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойд зориулан “Монголын Контемпорари Урлаг–II” үзэсгэлэнг энэ сарын 1-ээс 19-ний хооронд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд уран бүтээлч Д.Баярцэцэг, М.Батзориг, Г.Мөнхболор, Бу.Бадрал, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаярсгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э.Энхзаяа зэрэг залуу уран бүтээлчид, түүнчлэн өнгөрсөн онд шинээр байгуулагдсан “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний багийн гишүүдийн шинэ ажлуудыг дэлгэн үзүүлэх юм. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнтэй харьцуулахад энэ удаад торгон бар, инстоляц, оп арт, уран зураг, үйл хөдлөлийн урлаг, фото болон видео арт, коллаж зэрэг арга техник, төрлийн хувьд  олон чиглэлээр бүтээсэн ажлүүд тавигдана. Ирэх 5 дахь өдөр буюу 4-р сарын 4-нд 18.30 цагаас болох үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээн дээр амьд хөгжим, үйл хөдлөлийн урлагийн тоглолтууд болох аж.

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ