Манай жүдочид шагналт байруудад шалгарав
Бүгд Найрамдах Турк Улсын Самсун хотод өнгөрсөн долоо хоногт болсон жүдо бөхийн "Grand Prix 2014" тэмцээн болж манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваагаар ахлуулсан залуучуудын шигшээ багийн эрэгтэй 8, эмэгтэй 6 тамирчин оролцсон байна. Манай тамирчдаас 60 кг-ын жинд М.Ганболд шагналт 7 дугаар, 66 кг-ын жинд Д.Алтансүх шагналт 5 дугаар байр тус тус эзэлжээ.
,
Уг тэмцээн нь дэлхийн жүдо бөхийн холбооны чансаагаар хоёрт ордог томоохон тэмцээнүүдийн нэг юм. Энэ удаагийн тэмцээнд 44 орны 470 орчим тамирчин оролцсон байна. Манай эмэгтэй тамирчид өнөөдөр нутаг буцаж байгаа бол залуучууд Герман улсын Берлин хотноо зохиогдох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцохоор явжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ