С.Цог нарт холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч хойшлогдлоо. Тодруулбал, Шүүх хурлыг өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 09-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ