Б.Батцэцэг: 5.000 төгрөгөөр дансаа цэнэглээд 42 инчийн LCD телевиз хожсон
БОНУС урамшууллын шинэ жилийн азтанууд тодорсоор байна. Супер шагнал Samsung 42' LCD телевизийн эзэн болсон азтан Б.Батцэцэгтэй ярилцлаа.0
Юуны өмнө танд баяр хүргэе. Баярлалаа. Маш өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ онд намайг маш их аз ивээх юм шиг санагдлаа. Шинэ оны анхны азтан болсондоо маш их баяртай байна.
Та азтан болсноо яаж мэдсэн бэ? Өнгөрсөн 7 хоногт Скайтелийн карт борлуулдаг цэгээс карт аваад цэнэглэсэн. Ажил дээрээ очоод цэнэглэсэн картын дугаарыг www.bonus.skytel.mn сайтад оруулсан чинь та Samsung 42' LCD телевиз хожлоо гээд гараад ирсэн.
Та ямар картаар дансаа цэнэглээд азтан болсон бэ? Өөрийгөө товч танилцуулаач? Би Скайфон үйлчилгээний хэрэглэгч л дээ. Монголиан Стар Мелшерс компанид (MSM), борлуулалтын ажилтан хийдэг. Бид нар шиг завгүй хүмүүсийн хувьд Скайфон үйлчилгээ маш тохирсон үйлчилгээ гэж боддог. Сая бол хоноггүй 5 000 төгрөгийн картаар цэнэглэсэн.
Анх БОНУС урамшууллын мэдээллийг хаанаас авсан бэ? TV Коктейль хамтлагийнхны тоглосон Бо бо бонус гэдэг рекламаас харсан. Ер нь картаар цэнэглэх бүртээ бонусаа авдаг.
Сүүлчийн асуултыг танд үлдээе. Юуны өмнө ийм бодитой, хүмүүсийн хэрэглээг мэдэрсэн урамшуулал үзүүлдэг Скайтел компанийн нийт ажилтан албан хаагч нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөж байна. Бас дээр нь танд хэрэгтэй, хэрэгцээтэй бүхэн bonus.skytel.mn-д байдаг юм байна шүү гэж бусад хүмүүст бас хэлэх гэсэн юм.
ШИНЭ ЖИЛЭЭР СКАЙТЕЛИЙН ХЭРЭГЛЭГЧИД ЯМАР БОНУС АВСАН БЭ? Шинэ жилийн өмнө bonus.skytel.mn сайтад шинэ шиэ БОНУС нэмэгдсэн. Эдгээр шинэ БОНУС нь Samsung 42” LCD телевиз, Sony PlayStation 3, iPad 3G, iPhone4, Wii тоглоомын иж бүрдэл, Sony PSP, Дижитал зургийн аппарат, iPod, Гар утас, NEX болон Skynet интернэт модем гэх мэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн ихээр авахыг хүссэн шинэ жилийн бэлэг байсан юм.
Эдгээр шинэ жилийн бэлэг бүр эзэндээ очсоны дээр сая сая нэгж, үйлчилгээний эрх зэрэг Скайтелийн цэнэглэгч карт бүр БОНУСтай байгаа бөгөөд, сард давхардсан тоогоор нийт 350 000 гаруй хэрэглэгчид бонусаа авч байна. Мөн энэ удаа сар шинийг угтан шинэ шинэ БОНУС bonus.skytel.mn сайтад нэмэгдлээ.
Цагаан сараар хэрэглэгч таны цэнэглэсэн, хэн нэгэнд бэлэглэсэн карт бүр аз дагуулан САР ШИНИЙН БОНУСЫГ танд авч ирэх болно. Сар шинийн БОНУС-т 1 сая төгрөгийн нэгж, Бүтэн жилийн ярианы эрх iPod, Сүүлийн үеийн загварын Гар утаснууд, Netbook, NEX интернэт модем гээд мянган мянган бонусыг багтаалаа.
Ирж байгаа төмөр Туулай жилд таныг азын тэнгэр ивээх болтугай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ