“Хан-Алтай”-н шатарчид тэргүүллээ

img

Улсын аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн Нийслэлийн ерөнхий боловсролын 23, 50-р дунд сургуулийн байранд өнгөрөгч сарын 29-31-ний өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн 8 хүртэлх нас, 9-10 нас, 11-12 нас, 13-14 нас, 15-16 нас, 17-18 нас гэсэн зургаан насны 12 ангиллаар явагдаж 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг болон 20 орчим байгууллагын нийт 582 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорилоо.

6

Багийн дүнгээр Д.Шаравдорж дасгалжуулагчтай "Хан Алтай" шатрын клуб 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж нийт 13 оноогоор тэргүүлсэн бол Х.Эрдэнэдорж дасгалжуулагчтай "Цэцэн нүүдэл-ЧД" шатрын клуб 2 алт, 1 хүрэл медаль нийт 7 оноо, Н.Баттулга дасгалжуулагчтай Орхон аймгийн "Хангарьд" спорт клуб 2 алтан медаль хүртэж нийт 6 оноогоор тус тус удааллаа.

5

Энэ оны Улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 44, охидын 38 дахь удаагийн тэмцээнд “Урамтай шатар” клубын тамирчин, сурагчдын дэлхийн аварга ФДМ Е.Төгстөмөр, “Хангарьд” спорт клубын тамирчин, сонирхогчдын дэлхийн аварга ФМЭ Б.Янжинлхам, “Хан Алтай” клубын тамирчин СДМ Э.Болдоо нар хоёр дахь удаагаа аваргаллаа. Харин “Хан Алтай” клубын тамирчин Ү.Агьбилэг тав, “Цэцэн нүүдэл” ЧД клубын тамирчин, сурагчдын дэлхийн аварга ФМ Ц.Лхагвасүрэн зургаа,  “Хан Алтай клубын тамирчин СДМЭ Ү.Үүрийнтуяа найм дахь удаагаа түрүүллээ.

6

Манай өсвөрийн тамирчдыг зургаан сард Макао улсад зохиогдох Сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Узбекстан улсад болох Өсвөрийн шатарчдын тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байгаа.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ