Б.Долгион: Зургаан найз тайзан дээр дуулах нь жинхэнэ аз жаргал

img

Хөгжмийн урлаг тэр дундаа Монголын рок попын үүсгэн байгуулагчдын нэгэн үеийнхэн нэгдэн “Ахмадын золбоо” хамтлаг байгуулсан билээ. Олон жил ард түмний сэтгэл зүрхийг уярааж яваа Монголын шилдэг зургаан хөгжмийн зохиолчийн 3000 гаруй дуунаас шилэгдэн сонгогдсон “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтыг сонсогч, үзэгчдэдээ зориулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг тоглолтод монголын хөгжмийн ертөнцөд өөр өөрсдийн орон зайг мөнхөлж чадсан зургаан гавьяат буюу МУУГЗ Б.Долгион, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, МУГЖ хөгжмийн зохиолч Г.Жаргалсайхан, МУСГЗ хөгжмийн зохиолч И.Болоож, МУУГЗ хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУУГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав нар оролцоно. Энэхүү тоглолтын дуу хөгжим, гэрэл, техникийн хангамж үйлчилгээг “Тотал мюзик” компани, зохион байгуулалт найруулга дээр “Жи интертайнмент” хариуцан ажиллах юм байна. Тоглолт ирэх тавдугаар сарын 3, 4-ний өдөр “UB palace”-т тоглогдох юм. Энэхүү тоглолтын талаар хөгжмийн зохиолч Б.Долгионтой ярилцлаа.

6

-Тоглолтынхоо талаар танилцуулна уу?

-“Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоороо бид өөрсдийн зохиосон хөгжмийн уран бүтээлээ олон нийтэд хүргэнэ. Энд дуулагдах дуунууд бол дандаа хит дуу юм. Хүн болгоны дуулах дуртай дуу. Тоглолтын үеэр заал бараг тэр чигээрээ дуулах байх гэж бодож байна. Үзэгчид жинхэнэ дуу хөгжмийн таашаалыг авах болно. Нэгэн үеийнхэн нэгдээд нэгэн цагт тоглож байна гэдэг бол рок попын түүхийн бас нэгэн үеийг бичиж байгаа юм болов уу гэж бодож байна. Дээр нь бүх концерт амьдаар тоглогдоно.

6

-“Ахмадын золбоо” хамтлаг яаж байгуулагдсан бэ?

-Анх Сарантуяагийн 30 насны төрсөн өдрөөр бидний хэдэн хөгжмийн зохиолч найз нар түүнд зориулсан дууны цоморлигийг төрсөн өдрийн баярын бэлэг болгоё гээд, тоглолтон дунд нь хамтлагийн нэр зарлах болсон юм. Тэр үед л хөшигний ард тоглоом шоглоомоор “Ахмадын золбоо” гээд нэрлэчихье гээд бөөн инээдэм болж байсан юм даа. Тэр үед бид бас ч залуу байж. Харин одоо “Ахмадын золбоо” гэхэд яг таарсан нэр болоод байгаа юм. Өмнө нь албан ёсны хамтлаг байгаагүй болохоор жинхэнэ хамтлаг шиг бүтэн тоглолт хийвэл ямар вэ. Өөрсдөө  хөгжимдөж чадна, өөрсдөө дуулж чадна. Тиймээс яагаад тоглолт зохион байгуулж болохгүй гэж яриад л шийдсэн дээ.

6

-Тоглолтод хэдэн дуу дуулагдах бэ. Шинэ уран бүтээл тоглох уу?

-Тоглолтод бидний 3000 гаруй дуунаас хамгийн сайн, олон түмний сэтгэлд хамгийн ихээр хоногшсон 24 дууг сонгон дуулах болно. Бид бие биенийхээ дууг сонгож өгсөн. Жишээ нь, Балхаа миний 4 дууг сонгож өгөөд, би Балхаагийн 4 дууг сонгож өгөх жишээтэй. Өөрөөр хэлбэл, хоорондоо санал асуулга явуулж байж энэ 24 дууг сонгож байгаа юм. Нөгөө талаас бид үзэгч олонтойгоо хамт дуулмаар байна. Дууны баяр гэдэг утгаар хийсэн юм. Тийм ч учраас бид нар билетээ айхтар өндөр үнэлээгүй.

6

-Та ямар дуунуудаа дуулах гэж байна?

-Одоогоор нууц. Тэгэхгүй бол сюрприз маань алга болчихно шүү дээ. Яахав “Хослон дуулья” байгаа гэдгийг л одоогоор хэлье дээ.

7

-Энэхүү тоглолтоос хүлээж буй ямар нэгэн үр дүн, хүлээлт байгаа юу?

-Бид нар ер нь  догдлоод л байна. Аливаа уран бүтээлч, ер нь тоглолтынхоо өмнө сэтгэл догдолдог үе байдаг. Нэг л сайхан мөртлөө айдастай. Тоглолтын дараа бид нэг амьсгаа авах цаг ирэх болов уу гэж найдаж байна. Гэхдээ ямар сураагүй биш бүх л насаараа тоглолт хийж явна. Хүмүүс дууг минь дуулдаг гэхээр их сайхан байдаг. Эд нар одоо хөгширчихлөө гэдэг ойлголт хүмүүст бий байх. Бид нас ахисан ч золбоотой байгаа гэдгээ хүмүүст харуулна. Бид нар үзүүлье, харуулья гэсэн эрч хүч дүүрэн байна.

Хүн амьдралдаа хийж байгаа зүйлдээ сэтгэл өег байх шиг аз жаргал байхгүй. Жишээлбэл, бид нар өөрсдөө дуу зохиочихоод ямар нэгэн хамтлаг дуучин дуулахаар миний дуу юм даа гэж бодохоор их сайхан байдаг. Тэр дуугаа өөрсдөө хөгжимөө тоглоод амьдаараа дуулахаар бүр ч сайхан. Бид бүгдээрээ хөгжимчид, дээр нь зургаан найз нийлээд тайзан дээр дуулах нь жинхэнэ аз жаргал, кайф юм даа. Мөн олон хүн ирж үзээсэй, олон хүн ирж хамт дуулаасай гэж л хүсч байна.

7

-Та “Universe Best Songs-т шүүгчээр ажиллаад удаж байна. Ер нь жил жилийн оролцогсдийн хооронд ялгаа ажиглагдаж байна уу?

-Мэдээжийн хэрэг оролцогчид их залуужаад бас дууны сонголт эрс өөр болсон. Энэ бол дэвшил хувьсал явж буй, шинэ үе гарч ирж байгаа хэрэг. Энэ жилийн тэмцээний онцлог нь дууны сонголт. Мөн залуус эрс өөр хэв маягаар дуулж эхэлж байна. Өөрөөр хэлбэл, 90-д оны босгон дээр ирсэн хүүхдүүд өнөөдөр хүч түрээд орж ирж байна. Энэ бол шал өөр орчин, ертөнцөд өсч бойжсон нэг үе гэсэн үг. Тийм учраас л өөрчлөгдөж байгаа юм.

7

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
дажгүй 2 билет байна. 1ш нь 40,000. uugiiand@yahoo.com
2014-04-28
уран сайханчид:
пүүжээгээс бусад нь нэг л бишээ уран сайханчиддаа.
2014-04-07
zochin:
neeree balhaagiin duunuud neg l adilhan ymnuud bolood baigaan shuu !
2014-04-05
bi bi:
noirgui honoj huleej baigaad uzemz
2014-04-03
ганаа :
долгион ахаа та наад найз балхаадаа жил болгон чанаргүй тоглолт хийж үзэгчдийг шулахаа боль гэж хэлээчээ ам барьдаг гар барьдаг дуунууд нь бүгд хоорондоо адилхан арай л юмаа
2014-04-03
зочин:
миний үеийн залуучууд ийм золбоотой шүү. хүн сэтгэлээрээ цоглог байвал хөгширнө гэдэг юм байхгүй. хүн ер нь хөшиж үхэхээс хөгширч үхэхгүй шүү дээ. та бүхэнд сайн сайхныг хүсье!
2014-04-03
oyuna:
huurhii, taliigaach badaruugan guai amid bsan bol dd nariig icheeh bsan daa
2014-04-03
өлзий:
та нарт амжилт хүсэе. сайхан тоглолт болно гэдэгт найдаж байна. тоглолтыг үзнээ
2014-04-03
болороо :
дууг нь сонсохийг тэсэн ядан хүлээе тоглолтийг нь заавал үзнээ
2014-04-03
унивэрс:
универс бэст сонс-ын шүүлт нэг л биш байгааг бодоорой. мэргэжлийн биш хүүхдүүдэд дэндүү хатуу болзол тулгах юм. биднийг доромжлоод ч байгаа юм шиг гэж нэгэн оролцогч хүүг загнаж байх юм. өөрийнхөө бүх л боломжоороо бэлдэж байгаа болхоос биш шүүгчдийг доромжлоё гэсэн бодолтой нэг ч хүн байхгүй шүү дээ
2014-04-02
мөнх:
бид найз нар заавал үзнэ ээ, залуугийн үед хүрэхгүй байж болох ч, залуу насаа мэдэрч баясах хүмүүс их байгаа шүү, амжилт хүсье, та нар шүү, үүүүү
2014-04-02
4444:
ed cham shig zohioliin duu duuldag garuud bish ....hodoo mal aa
2014-04-02
haha:
zaa daa, hogshirhod uchir bii shuu. ayataihan l baihgui bol evgui shuu. huuhed nohoin doog bolchihgui hogshirvol saihan doo.
2014-04-02