Г.Буяндоржийг дахин хорьжээ
"Ноёд" группын ерөнхийлөгч Г.Буяндоржийг дахин хорьсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар прокурорын дүгнэлтийг үндэслэн, эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс түүнийг дахин хорих шийдвэрийг гаргасан гэв. Г.Буяндоржийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас бусдыг хуурч мэхлэх аргаар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр цагдан хорьсон ч тэрээр батлан даалтад гараад байсан юм. Харин ямар шалтгаанаар дахин хорих болсон нь одоогоор тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ