Н.Алтанхуяг: Монгол гэдэг айлын орлого багасаж байгаа нь үнэн

img

Долоо хоног бүрийн пүрэв гаригт “Ерөнхий сайдын 30 минут” сэтгүүлчидтэй хийх уулзалт өнөөдөр боллоо. Энэ удаагийн уулзалтыг Ерөнхий сайд аймгуудын удирдлагуудтай сар бүрийн эхэнд хийдэг цахим хуралтай нэгтгэн мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд Ерөнхий сайд 1000 айлын орон сууц барих ажлаа хугацаа алдалгүй эхлүүлж, Төрийн орон сууцны корпорацийнхантай нарийвчилж ярилцахыг аймгийн удирдлагуудад өглөө.

ы

Энэ жил 6 аймгийг нийслэлтэй автозамаар холбохоор төлөвлөсөн бөгөөд орон нутгийн автозамын ажлыг 4 дүгээр сардаа эхлүүлэх бэлтгэлийг одооноос сайн хангах хэрэгтэй. “Гудамж” төслийг аймгийн төвүүдэд эхлүүлнэ, Засаг дарга нар төслийнхөнтэй холбогдоорой гэлээ. Нийслэлийн хувьд энэ жил “Гудамж” төслийн хүрээнд Туулын хурдны замын бүтээн байгуулалтад төвлөрч, хотын доторх зам гудамжийг нийслэлийн төсвөөр голчлон хийнэ. Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийг дэмжихэд зориулан орон нутагт Засгийн газраас багагүй төсөв хөрөнгө хуваарилдаг. Гэтэл энэ хөрөнгө, төсөлд яаж хамрагдах талаар хөдөөгийн иргэд тодорхой мэдээлэлгүй байгаа нь Хэнтий, Говьсүмбэрт ажиллах үеэр анзаарагдлаа. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх сангаасямар шалгуураар зээл олгодог, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад саналаа яаж өгөх талаар иргэдэд тодорхой мэдээлэл өг гэж аймгийн удирдлагуудад даалгасан.

ы

Шар усны үер, хуурайшилт, түймрээс сэргийлэх сэрэмжүүлэг анхааруулга сайн явуулаарай. Шүлхийтэй холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар цуцална, гэхдээ мал, малын гаралтай түүхий эдийн хөдөлгөөнд үргэлжлүүлэн хяналт тавих шаардлагатай шүү гэж Ерөнхий сайд төгсгөлд нь анхаарууллаа. Түүнчлэн энэ долоо хоногт 11 аймагт оношилгооны төв нээгдсэн. Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөс санхүүжүүлсэн энэ ажил орон нутагт хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.

ы

Орон нутгийн ажил амьдралтай холбоотой эдгээр мэдээллийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

й

-Өнөөдөр МАН-аас мэдээлэл хийхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 30 хувьтай байна. Гэтэл бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орчихоод байна. Энэ мэдээлэлд тайлбар хийгээч?

-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу даа. Миний хувьд тоогоор хөөцөлдмөөргүй байна. Эцсийн эцэст ард иргэдийн ахуй амьдралд нэмэртэй болсон бодитой бүтээн байгуулалтаар л ажлыг хэмжинэ. Гэхдээ би хэлчихье. Засгийн газар байгуулагдаад 1.7 сар болж байна. 42.6 гэсэн тоо гарсан байсан.

я

-Гудамж төслийн хүрээнд энэ онд ашиглалтад орох 13 уулзвараас гурван уулзварыг нь ЭЗХЯ-наас санхүүжүүлнэ. Мөн нийслэлийн Гудамж төслөөс 100 км замаас 10 км замын санхүүжилтыг өгнө гэж мэдээлж байна. Үнэхээр ингэж төсвийг багасгах юм уу. НИТХ-ын дарга Д.Баттулга энэ мэдээлийг баталж 2014 онд гурван уулзварыг ашиглалтад оруулна гэж байна.

-Гудамж төслийн хүрээнд энэ жил хийгдэх хамгийн чухал нэг ажил бол Туул хурдны зам. Энэ ажилд хамаг хөрөнгө хүчээ төвлөрүүлж байгаа. Бусад ажлыг бол нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Дээр нь аймгийн төвүүдийг тохижуулахад нилээн их хөрөнгө мөнгө төсөвлөсөн учраас Улаанбаатар хотод товлосон 15 уулзварын заримыг нийслэлийн мэдэлд үлдээж байгаа юм.

ы

-Авилгажсан төсөв гэдэг зүйлийг Шинэчлэлийн Засгийн газар гаргаж ирэн хариуцлага алдсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийг нэрлэж байсан. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцсон уу? -Авилгажсан төсөв дээр манай аймгийн удирдлагууд ч мэдэж байгаа. Хэнтий аймагт гэхэд 15 обьектийг түр зогсоосон байгаа. Санхүүжилтийг нь зогсоогоод газар дээр нь очиж, Аудитын газар үзэж шалгаад  ажил нь явж байна уу анхны төсөвт өртөг нь хэд байсан юм. Одоо хэд болчихоод байгаа юм гэдэгт дүгнэлт гаргаад Засгийн газарт ирүүлнэ. Одоохондоо Засгийн газарт ирээгүй байна. Уг дүгнэлт ирэхдээ ийм хүмүүст хариуцлага тооц, ийм шалтгаанаар үйл ажиллагаа нь зогссон байна гэж баримт мэдээлэлтэйгээ ирэх байх. Тэр үед нь хариуцлагын асуудал яригдана.

ы

-Эдийн засаг хүндэрчихлээ гэж улс төрийн зарим намууд хэлж байна. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засгийн хувьд бид нэг юмыг анхаарах ёстой. Эдийн засаг өнөөдөр сайнгүй байна. Дэлхийн эдийн засаг бүр ч муу байгаа. Өнгөрсөн жил ч ийм л байсан. Өнгөрсөн жилийнхээс бүр муу байгаа учраас бидэнд нөлөөлж байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр экспортолж байгаа бүтээгдэхүүний үнийг унагачихдаг. Нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс бага байна. Гэхдээ нүүрсний үнэ муу байна, дэлхийн эдийн засаг муу байна гэж буруугаа чихэх биш Засгийн газар, Монгол банк хамтраад тодорхой ажлуудыг хийж эхэлсэн. Жишээ нь, яавал нүүрснийхээ экспортын хэмжээг их байлгах вэ, үнэ нь бага мөртлөө хэмжээг нь ихэсгэвэл орж ирэх орлого ихсэнэ гэсэн агуулгаар бодлого явуулж байна. Дээр нь барилгын салбарыг дэмжих бодлогоо энэ хавар эхлүүлнэ. Мөн малчдын бэлдэж бйагаа ноолуурыг яавал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож гадагш гаргах вэ гэдэгт анхаарал тавьж байна.

ы

-Шинэчлэлийн Засгийн газар амралтгүй ажиллана гэсэн нь яасан бэ. Намрын чуулганы завсарлагаатай зэрэгцээд бямба гаригт амардаг болчихлоо?

-Ер нь сар өдрөөр нь тоооцоод үзвэл  Засгийн газар байгуулагдаад 1.7 жил болоход ихэнх саруудад амралтгүй ажилласан байна. Гэхдээ намрын чуулган завсарласны дараа, хүн юм болохоор зарим сайдууд маань ядарч эмнэлэгт хэвтэх байдал ихэссэн учраас намрын чуулганы завсарлагааны үеэр Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүрийн баасан гаригт хийхээр урагшлуулсан. Энэ нь амралтгүй ажиллана гэдгээсээ буцсан хэрэг биш, танхимын гишүүдийнхээ эрүүл мэндийг бодож гаргасан шийдвэр. Ирэх долоо хоногийн бямба гаригаас эхлэн Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ. Хагас бүтэн сайнд хуралдахаас гадна манай сайд нар хариуцсан салбараараа явж танилцдаг. Энэ бүхэн амралтын өдрөөр хийгддэг ажил.

ы

-Эдийн засагтай холбоотойгоор Уул уурхайн сайд болон Эдийн засгийн сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн асуудал яригдаж байна. Энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ноднин намраас л энэ асуудлыг ярьсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буучихсан байхад Д.Ганхуяг сайдыг хараагаад байж болж байна уу, үгүй юу. Хэдүүлээ ярих л ёстой асуудал.

ы

-Монгол улсын төсөв 20 хувиар тасалдсан гэсэн мэдээллийг Сангийн сайд өгсөн. Ер нь цаашид төсвийг тодотгох юм уу, энэ асуудал яригдах уу?

-Төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасарч байгаа нь үнэн. Ноднин жилийнхээс арай илүү хэмжээнд нүүрс гарсан. Гэхдээ нүүрсний үнэ унасан учраас ноднин жилийн хэмжээнд хүрэх мөнгө орж ирсэн үү гэвэл үгүй. Тэр агуулгаараа төсөв тодорхой хэмжээгээр тасалдаж байгаа. Төсөв тасалдаж байгаа гэлгүй яавал төсвийн орлогийг нэмэгдүүлж болох вэ гэдэг бодлогоо баримтлаж байна.

ы

-Засгийн газрын харьяа 11-11 төвд Сангийн сайд ажиллах үеэрээ 50 мянгатын дэвсгэрт  хэвлэхээр ажлын хэсэг судалж байна гэж хэлсэн. Өмнө нь бас Сономпил сайд дулааны үнийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж мэлдээлж байсан. Гэтэл тань дээр ирээд унаад байна. Сайдл нарын хэлсэн ярьсан буруу юм уу?

-50 мянгатын дэвсгэртийн хувьд би өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуусан. “Та бүхэн 50 мянгатын дэвсгэрт хэвлэх гэж байгаа юм уу” гэж асуусан. “Үгүй” гэж хариулсан. Дулааны үнийг хоёр дахин өсгөнө гэдэг ойлголт угаасаа байхгүй. Цуурхал.

ы

-Эдийн засагчдийн ярьж байгаагаар Оюутолгой төслийг эрчимжүүлэх шаардлагатай гэж зөвлөж байна. Тэр дундаа далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг нилээн сайн шийдэх ёстой. Засгийн газраас хөрөнгө оруулагч тал баталгаажилт хүсэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайгаа ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн.  Өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн том захиралд захиа бичсэн, Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай. Харин дэлхийн эдийн засгийн байдал ерөнхийдөө муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа байдал байна.

ы

-Төсөвт өртөгөө хэтрүүлсэн барилгуудыг цаашид яах бодолтой байна вэ. Заг компанийн хувьд гэхэд 2007 онд 1 тэрбум төгрөгөөр Алтай чуулгыг барина гээд ажил нь сунжирсаар өнөөдрийг хүрлээ. Энэ нь төсвийн мөнгө хугацаандаа орохгүй байснаас болсон гэж гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлж байсан. Ер нь иймэрхүү барилгын компаниудын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ асуудлыг өнөөдөр хянаж чадахгүй байгаа. Гэхдээ УИХ-ын Байнгын хороон дээр ярина. Аудитын дүгнэлтийг Байнгын хороон дээр танилцуулснаар УИХ дээр яригдана. Тэндээс Засгийн газарт чиглэл ирнэ. Тэр дагуу л шийднэ.

ы

-Ойрын үед эдийн засгийн асуудлуудаар хэд хэдэн хэлэлцүүлэг өрнөж, сөрө хүчнээс эдийн засгийн бүх үзүүлэлт муудсан гэх статистик мэдээллийг гаргаж байна. Үнэхээр эдийн засаг муудчихсан юм уу. Ахисан үзүүлэлт байвал тодорхой мэдээлэл өгөхгүй бол эдийн засаг доройтсон гэсэн ойлголт нийгэмд тархаж байна?

-Би өмнө нь хэлсэн дэлхийн эдийн засаг сайнгүй байгаагаас болоод Монгол гэдэг айлын чинь олдог орлого, мөнгө төгрөг багасаж байгаа нь үнэн. Худлаа гэж хэлэхгүй. Энэнд санаа сэтгэл зовоод олон янзын хурал зөвлөгөөн хийж байгаа нь зөв зүйтэй ажил. Буруутгахгүй. Харин Засгийн газартай хамтраад эдийн засгаа өргөх ямар арга зам байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал.

ы

-Хөгжлийн банк шинэ төмөр замын санхүүжилтийг гаргаж өгөхгүй байна гэх юм. Энэ ямар асуудлаас болж гацаад байгаа юм бол?

-Тийм юм байхгүй. Манай хоёр яамны шийдэх асуудал шүү дээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
одоо алтанхуяг та худлаа ярьж боллоо. огцор.
2014-04-04
altanhuyagt:
iluu garsan munguuruu gudamj tohijuuldag baihaa daa tuunees bish zun bariad habar za*g zamiig ur uusgen zasah hereg ogt ugui harin mash sain oros hyatdiig bas baruun zuuniig holboson hurdnii uneheer sain olon ulsiin stantartad niitssen zam barisan bo ashig uguh baisan baihaa
2014-04-04
altanhuyagt:
zubhun uuriinhuu tuluuamidarahaa bolimoor yum hariutslagatai bai herbee chadahgui bgaa bol nugel hiij bul har chuluu bolohoo bolio, togloom bish, magadgui ta tsaaziin tabtsand ch zogsoj medne shuu ene yanzaaraa. mongol orond undug 50 mungu baisan yum shuu budaa 2tugrug 50 mungu bsan ta nar ene ueiig ulam sain saikhan bolgono gej garch irsen getel ergeed neg haraacheeeeee. mansuurahaa boliooo
2014-04-04
erunhii saidaa:
uneheer dordoj hunderch bna ta yadahdaa undugnii uniig umnuhtei ni neg jishij uzeech mongol hamgiin utug undurtei oron bolloo bid yamar gem hiisen gej iim baga tsalintai buhimdaj amidarch bgaa yum be ta durlaldaa mansuurch duussan bol sereech uul us urgamal mungu olj ugch chadnaa gej buu saidtai niilj tenegtehee boliochee
2014-04-04
1111:
та нар өөрсдөө идээд байгаа юм чинь багасахаас аргагүй шүү дээ. шал дэмий зүйл мөнгө төсөвлөөд, тэгээд өөрсдөө авцгаагаад
2014-04-04
goyo yaridag:
sonompil saidaa tanii hamaatan enhbayr /best energy n zahiraj/ geh zaluu said nadad 3 ajil ugnu gesen geed yavaad bna ingej bolohuu bid bas ajil hiimeer bna tanii hamaatan geheer tehnik ch ugui ajilchin ch ugui hun ajil avch bolnoo ai naadah chini ajiliig avaad humuuseer hiilgeed hulhiddag luivarchin batsaan shuu anhaaruullaa shuu
2014-04-04
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103:
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.9191510322 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103
2014-04-04
зочин:
an ajlaa muu hiisnii gai
2014-04-04
үнэн:
үнэн юм ярьж баймаар байна. дэлхийн эдийн засгаас болоод байгаа юм байхгүй. аливаа эрсдэлийг даван гарах зөөллөх ямарч бодлого механизм энэ төрд чинь алга байна шүүдээ өдөр дутамын авгай хүүхдийн яриагаар гал унтраах гэсэн арчаагүй аргаас өөр менежмент энэ засагт чинь алга яамдууд ,төрийн албадаа ямарч чадваргүй амьтадаар дүүрэгсэн ганц нэг сайд даргын амыг харсан амьгүй албатаар дүүрсэн байхад яаж амьдралыг өөд нь татах бодлого гарч үр ашиг бүтээмжтэй арга механизмыг нэвтрүүлэх санаачлага гарах юм бэ гадаадын хөрөнгө оруулагч гараад явчихлаа хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлбэл ороод ирэх юм шиг гэнэн хууль гаргаж өөрийгөө хуурч суух юм. монголд юм хийдэг хүн баримтлаад зам мөрөө заалгаад явах ямарч стандарт, норм дүрэм, харилцан уялдаатай журам дэглэм байхгүй хаана л бол мөнгө саах гэсэн төрийн нэг барьж хааж боох гэсэн дарангуйлсан хүнд суртлын системтэй мөргөлдөөд байхаар чинь яаж хүн юм хийж бүтээх юм.
2014-04-04
zochin:
altan xuyagtai xariutslaga tootsnoo er udaxgyi
2014-04-04
ogtsordo balai:
turiin alba turul tanililn alba bolj ajil chine yvahaa bolij chi hudala yrij suuhaa odoo bolimoor ym man-i ued avilga bsan arai tanai zasgiin ue shig bgaagui odoo gariin useg zurdag hun bolgon avilga tender bolgon bulhai dund surguuliin huuhed hurtel oroltsood yvj bdag arai ymaa chinii deesh tatsan hun bolgon terbumtan bolloo ilerch pakt bolvol ajilaas ni gargaad bur mesttei mungu ideh ajild oruulah ym odoo idej hanah boloogui ym uldesen hugatsaandaa uls ornoo hugjuulie chadahgui bol ogtsoroldoo guij bna hoich uedee mongoloo mongoloor ni saihan baigali baylagaa saihanaar ni baigaagaar ni uldeeh ymsan balai duraka undesnii uildveree demjie jijig dund uildverlegchidee demjie ted suhurch duuslaa
2014-04-04
zochin:
"дэлхийн эдийн засаг муудахаар монголд яаж нөлөөлдөг юм бэ гэхээр экспортолж байгаа бүтээгдэхүүний үнийг унагачихдаг." ediin zasag suldaj, buurch baigaa shaltgaan ny manai uls torchid bish, busad uls ornii muugaas bolj baigaa yum baina. yamar mundag sudalgaa hiigee ve? yamar bolovch gadaad zah zeel, horsh ornuudtaigaa holbootoi gedgiig oilgoj baigaa ny chuhal yumdaa.
2014-04-03
мөнх :
нам гэж огт байхгүй, зүгээр л нэг хэдэн хүний мөнгөний хуйвалдаанаар төр, засаг тогтдог болсон нь энэ алтанхуягийн гол гавьяа, тэрээр өрсөлдөгч болгондоо тушаал хайрлан хамтран бусниулах ажлыг сайн хийж, улс орныг мөн ч самарлаа даа. даанч яана даа. түүний хүмүүс эхнээсээ цэвэр агаар сангийнхан гээд цуврах нь дээ. цадаж ханах болоогүй юу та.
2014-04-03
guest:
tand mongoliin tuluu zohiloh zurh bnyy, egel ardiin amidral udruus udurt yadyyrch bgaag ta harj bnyy.....
2014-04-03
тэмцэлт:
монголд нам хэрэггүй хатуу гартай харгис засаг гарч ирж байж л энэ их луйвар идэж уудаг авилгалыг засаж байж л энэ улс хөгжинө
2014-04-03
tuwd:
2 jild yu ch hiij chadahguigee haruullaa ogtsor tanii ugend itgeh hun mongold baigui bolson molomjamts 2014 ond dollar 1348 tug bolno geed baisan haa bna dalan hudalchuud darga bolj idej uudagiig ta nar notlood ugluu hairan ardchilaliin neriig *taj bna ogtsor zaigaa tawij ug
2014-04-03
huts:
orj irj bgaa orlogo-g ni uursduu avch idehiig ni idej huraahig ni huraachihaad yu geed hutsaad bgaan
2014-04-03
narand mash ih bayarlalaa:
tand mash ih bayarlalaa. tanai sited baidag badamjav, bayarhuu gedeg 2 setguulch arai siireg setgelgeetei bolovch hunii tsuhurtluu heleed, sanuulaad, guigaad baihad ( nileed buyu nileen ) gedeg ugiig ( neleed ) geed bicheed baidag yum. argaa baraad bi huuchnii nom hevlelees yaj bichij bichihiig harchih esvel ts. damdinsuren guain zuv bichihiin durmiig haraach gej guigaad nemer baihgui yag heveeree dulii dumbe orgiod baidag. getel ta ashgui zuv bichjee. aldaagaa ug ni jijig geltgui zasaj baival zugeersen.
2014-04-03
ene hynd sanaa zovoh zuil alga!:
ard tymen hetsyydej baina. ta byr elsgeer ni mulhyyllee shyy dee. temyyjin gedeg saidaa avaad ogtsorvol yasan yum be. huuliin salbar zavharch duuslaa. ene hoorond ni gadniihan mongoloor dyyrlee. siri, ukrain shig bolmoorgyi baina.
2014-04-03