Хүн барьцаалж хөнөөсөн хэрэгтэнг шүүж байна

img

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийг УМБГ-ын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусч харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл уг хэргийг үйлдсэн хэрэгт яллагдагчаар татагдсан  25 настай Энхээгийн гэм бурууг  өнөөдөр  Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэж байна. Нэхэн сануулбал тухайн үед  хэрэг гарлаа гэсэн  мэдээллийн дагуу хөдөлгөөнт эргүүлийнхнийг очиход 25 настай Э нь хадам эх 45 настай Б-гийн амийг мэсээр хөнөөж, хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг мэсээр хүнд, хөнгөн гэмтээсэн байсан  аж. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалж, аминд нь заналхийлсэн байдалтай байжээ. Тэрбээр цагдаа нараас машин,  сумтай буу шаардсан  байна. Харин  Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ангийн хоёрдугаар тасгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд 08.15 цагт хэрэгтэнд барьцаалагдсан хүмүүсийг суллажээ. Тэрбээр цагдаагийнханд саатуулагдсаны дараа “Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болсон. Эхнэр,  хүүхдээ аваад явсан. Эхнэртэйгээ уулзах гэсэн боловч хадам ээж уулзуулаагүй. Тиймээс дээрх хэргийг үйлдсэн” гэж мэдүүлжээ. Түүнийг эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.2, 91.2.6, 91.2.7, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16-аар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hadamaa uzen yadagch:
hadam bol hadam shuudee uheesee
2012-01-21
haramsaltai bn
2011-12-08
Manaid ger buliin talaarh medleg tutmag, amidraliin hund nuhtsuluus boloo l ger bul iim evgui baidald hureed bna da.
2011-12-08
Тэр барьцаалагдсан хүмүүс нь хятад юм уу эрлийз хүн байсан бол бас яахав дээ харж үзэх тал байж болох
2011-12-08