Монгол-Германы бүлгийн дарга, төлөөлөгчдийнхөө хамт айлчилж байна

img

УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид Бундестагийн урилгаар ХБНГУ-д 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд айлчилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, УИХ-ын гишүүн Р.Раш, Ц.Сэдванчиг, Ж.Сүхбаатар нар багтаж байна. Төлөөлөгчдийг Бундестагийн дэд ерөнхийлөгч, хатагтай Петра Пау хүлээн авч уулзаж, монгол, германы харилцааны асуудлаар ярилцан, хоёр талын хамтын ажиллагаанд хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа чухал байр суурь эзэлж буйг тэмдэглэхийн зэрэгцээ парламент хоорондын харилцааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн түүнчлэн төлөөлөгчдийг Бундестагийн Герман-Төв Азийн бүлгийн дарга, Бундестагийн гишүүн, хатагтай Дагмар Энкелманн хүлээн авч уулзаж, монгол, германы харилцааг цаашид хөгжүүлэх, ялангуяа хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн тодорхой агуулгаар баяжуулах талаар ярилцав. Эдгээр уулзалтын хүрээнд хоёр тал германы парламентын эрх зүй болон сонгуулийн эрх зүйн асуудлаар ярилцаж, германы Бундестагийн сонгуулийн хуулийн хэрэгжилт, давуу тал болон холбогдох бусад асуудлуудын талаар германы тал мэдээлэл өгч, санал солилцсон нь ач холбогдолтой болов. Төлөөлөгчдийг мөн Холбооны Гадаад хэргийн яам, Холбооны Эдийн засаг, технологийн яам болон Холбооны Байгаль орчны яамны холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Германы Аж үйлдвэр, худалдааны танхим, Фрийдрих-Эбэртийн сан, Конрад-Аденауэрын сангийн төлөөлөгч нартай хийсэн уулзалтын хүрээнд тэдний зүгээс Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлын талаар ярилцав. Төлөөлөгчид мөн Лаузитцийн “Миттелдойчер Бергбау” уул уурхайн компанийн    үйл ажиллагаа, түүний дотор байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр сүүлийн 20 орчим жил хийсэн ажлын үр дүнтэй газар дээр нь танилцсан нь чухал ач холбогдолтой болов. Холбооны канцлер хатагтай Ангела Меркель манай улсад энэ 10 дугаар сарын дундуур айлчилсны дараа манай талаас Германд хэрэгжиж буй анхны өндөр хэмжээний энэхүү айлчлал амжилттай болж, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал асуудлаар ярилцаж санал солилцов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tuushtai uzel bodoltoi baisand chini bayr hurgeyee!
2012-05-02
zaluu ohintoi yaalaa?
2012-01-10