Монголын залуучуудын түүх Конгрессийн номын санд хадгалагдана
Монголын залуучуудын байгууллагын түүхийг өгүүлсэн дөрвөн боть ном АНУ-ын Вашингтон хот дахь дэлхийн хамгийн алдартай номын өргөө болох Конгрессийн номын санд хадгалагдахаар боллоо.
Конгрессийн номын санд МХЗЭ-ийн ахмад ажилтан О.Батсайхан уг номуудыг хүлээлгэн өгчээ. Тэрбээр мөн 2012 онд Монголын залуучуудын байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Үлдэх мөртэй залуу нас” гэрэл зургийн цомгийг тус номын санд хүлээлгэн өгч байжээ.
Өнөөдөр АНУ-ын Конгрессийн номын сан нь дэлхийн хамгийн том номын сан гэж тооцогддог. Тус номын санд 470 хэлээр хэвлэгдсэн 33,012,750 ширхэг ном, хэвлэл, баримт бичиг хадгалагдаж байдаг аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ