“Би Төгрөгийн хүн” тоглолт болно
Монгол Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Төгрөг сум үүсэн байгуулагдсны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойд зориулан Төгрөг сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачилгаар сумын ЗДТГ, ИТХ, оюутан залуучууд хамтран “Би Төгрөгийн хүн” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ сарын 28-ны өдрийн даваа гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах тус хүндэтгэлийн тоглолтын ерөнхий байгуулагчаар Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас төрсөн МУСТА дуучин П.Идэржавхлан, “Перфект” хамтлагийн дуучин Д.Ганзориг, TV-5 телевизийн найруулагч П.Батням нар ажиллаж байгаа юм.
“Би Төгрөгийн хүн” хүндэтгэлийн тоглолтод МУГЖ дуучин Г.Батбаяр, Х.Болормаа, Ч.Бат-Эрдэнэ, Э.Бүрнээбаяр, МУСТА дуучин Б.Батболд, Б.Болдбаатар, Жамух, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Л.Нарантуяа, Д.Намсрайноров, А.Түмэн-Өлзий, Б.Буянжаргал, П.Жимсээ, Э.Энх-Эрдэнэ нар ая дуугаа өргөнө. Мөн “Перфект”, “Take-Off”, “Люмино” хамтлаг, дуучин Бичүү, Ноён Бондгор, ҮДБЭЧ-ын дуучин Б.Батцэцэглэн, морин хуурч Г.Наранбат, “Болор цом”-ын шагналт яруу найрагч Д.Өсөх-Эрдэнэ нар оролцоно.
“Би Төгрөгийн хүн” тоглолтын тасалбар 15000 төгрөгийн үнэтэй ба 9900-4803, 88767828 дугаарууд руу холбогдон захиалж болох юм байна.
ааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ