“Алсын удирдлага” Балтын орны үзэгчдэд хүрчээ
“Алсын удирдлага” кино өнгөрөгч гуравдугаар энэ сарын 03-ныг хүртэл Литва улсад үргэлжилсэн “Вильнюсийн 19 дахь олон улсын кино наадам”-д амжилттай оролцжээ.
Уг кино нь өнгөрөгч есдүгээр сард БНСУ-ын Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн байрын шагнал хүртэж байсан билээ. Харин энэ удаагийн наадаамр дэлхий өнцөг бүрээс сонгогдсон 200 гаруй уран сайхны, баримтат болон богинь хэмжээний киног 15 тусгай хөтөлбөрийн хүрээнд толилуулсан байна. уг наадмын “Шинэ нээлт” хөтөлбөрийн хүрээнд “Алсын удирдлага” уран сайхны кино нь Балтын орны үзэгчдийн хүртээл болжээ.
Найруулагч С.Бямбын бүтээл “Алсын удирдлага” олон улсын наадмуудад эх орноо төлөөлөн амжилттай оролцож байгаа ба энэ сарын 17-27-нд АНУ-ын Вашингтон, мөн сарын 24-нөөс Бельгийн Брюгын Муув олон улсын кино наадамд оролцох урилгыг хүлээн авчээ.
ааа
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ