Б.Гантуяа: “Венецийн биенналь” гэж спортын олимптой дүйцэхүйц арга хэмжээ

img

“976” арт галерейн 2 жилийн ойд зориулсан “Contemporary аrt of Mongolia II” үзэсгэлэн энэ сарын 1-нээс нээгдсэн билээ. Үзэсгэлэнд Д.Баярцэцэг, М.Батзориг, Г.Мөнхболор, Бу.Бадрал, С.Ганзүг, Д.Үүрийнтуяа, У.Нарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Энхчулуун, Г.Гэрэлхүү, Б.Энэрэл, Э.Энхзаяа зэрэг залуу уран бүтээлчид болон өнгөрсөн онд шинээр байгуулагдсан “Хүн, байгаль, хайр, эрх чөлөө” хөдөлгөөний багийн гишүүдийн шинэ бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн тавьсан залуу уран бүтээлчидтэй уулзах уулзалт өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр болов. Уулзалтын үеэр “976” арт галарейн үүсгэн байгуулагч Б.Гантуяатай ярилцсан юм.

5

-“Contemporary art буюу нэн орчин үеийн урлаг, мөн энэхүү үзэсгэлэнгийнхээ талаар манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаач

-Модерн болон пост модерн урсгалын дараагаар гарч ирсэн яг л өнөө цагийн гэсэн тодотголтой. Өмнөх үетэйгээ харьцуулахад энэ чиглэл дотроо маш олон төрлийг агуулдаг. Түгээмэл мэддэг уран зураг баримлаас гадна инстоляц, мултимедиа, үйл хөдлөлийн урлаг гэх мэт олон төрөл нэмэгдэн орж ирснээс гадна уран бүтээлчид уламжлал болсон сэдвүүдээс татгалзан өөрсдийн үзэл бодлыг илүү чөлөөтэй дэвшүүлж байгаа нь онцлог болов уу.

5

Жилийн өмнө “Contemporary Art of Mongolia I” анх нээгдэж байсан. Энэ жил мөн адил 4 сарын 1-нд нээлтээ хийлээ. Харин өнөөдөр бол уран бүтээлчидтэй маань уулзах тусгай арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Ер нь жил бүрийн ойн баяр дээр тэр жилийн нүүр царайг тодорхойлж буй нэн орчин үеийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж байх сонирхолтой байна.

5

-Энэ жилийн үзэсгэлэн өмнөх “Contemporary Art”  үзэсгэлэнгээс юугаараа онцлог байна вэ?

-Энэ удаагийн  “Contemporary Art-2”  бол өмнөх үзэсгэлэнгээс арай өөр юм. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнтэй харьцуулахад энэ удаад торгон бар, үйл хөдлөлийн урлаг, инстопляци, оп арт, уран зураг, фото болон видео арт, коллаж зэрэг арга техник, төрлийн хувьд олон  чиглэлээр бүтээсэн ажлууд тавигдаж байна.Тиймээс ч урьд өмнө Монголд гарч байсан үзэсгэлэнгүүдээс онцлог болсон болов уу гэж бодож байна.

5

-Таны бодлоор манай орчин үеийн уран бүтээлчид бусадтай харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

-Монголчууд ерөнхий түвшнээрээ сайн гэж бодож байна. Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвартай уран бүтээлч хэд хэд байгаа гэж боддог.

5

-Манай уран бүтээлчид дэлхийн түвшинд гарахад ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Урлагийн салбар дотроо манайд хамгийн сайн хөгжсөн хэрнээ хамгийн танигдаж чадаагүй нь дүрслэх урлагийн салбар юм шиг санагддаг. Орчин үеийн урлагийг таниулахад хөрөнгө санхүү бол хамгийн тулгамдаж буй асуудлын нэг. Тухайлбал, нэн орчин үеийн урлаг дээр сүүлийн үед хөрөнгө зарсан том том ажил их хийгддэг болсон. Тэгтэл нэн орчин үеийн урлагийг тэр болгон хүн ойлгож, худалдаж авдаггүй. Тиймээс ч оршин тогтноход хэцүү байдаг. Шинэ урсгал төрлүүдээр бүтээлээ туурвиж байгаа уран бүтээлчдийг харахад санаагаа гаргачихаад материалаа авах мөнгөн дээр гацах эсвэл бүтээлээ хийчихээд жаазлах мөнгөгүй байх тохиолдол их байдаг. Тэгэхээр манай залуу уран бүтээлчдийн хувьд мөнгө санхүүгийн асуудал хамгийн ихээр тулгамддаг гэх үү дээ.

5

Дараа нь олон улсын томоохон уралдаан тэмцээн, үзэсгэлэнд оролцож олон улсын түвшинд гарах болохоор бас л санхүүжилт хэрэг болдог. Тэгэхээр  бүтээлийг хийх, дараа нь үзүүлэх процесс хүртэл зардал өндөртэй. Өөрсдөд нь шууд ашиг ирдэггүй болохоор санхүүжүүлэх хувь хүн эсхүл байгууллага маш ховор байдаг. Тэрнээс биш монголд авьяаслаг уран бүтээлчид бий гэж хувьдаа боддог. Уг нь бол манай төр засгаас гадаадын уралдаан тэмцээн, үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчдээ дэмждэг байвал зүгээр.

6

-Залуу уран бүтээлчдийг дэмжих тал дээр цаашид хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

-Энэ жилдаа нэн орчин үеийн бүтээлүүдээр 4-5 орноор дамжсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Мөн бид ирэх оны олон улсын “Венецийн биенналь”-д монголын павильонг нээн оролцуулахаар хөөцөлдөж байгаа. Одоогоор яг болно гэж хэлэхэд эрт байна. “Венецийн биенналь” гэж спортын олимптой дүйцэхүйц маш том арга хэмжээ байдаг. Монголчууд түүнд хэзээ ч орж байгаагүй. 2013 онд уг биенналийг сурвалжлахаар 7700 сэтгүүлч, 300 гаруй телевизийн станц ажилласан гээд л бодохоор хичнээн том арга хэмжээ вэ гэдэг нь ойлгогдоно. Венецийн биеннальд орно гэдэг бол монгол зураачдын хувьд зүгээр л мөрөөдөл байсаар ирсэн.

6

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

human :
gantuya egchdee talarhaj bna. urlagiin toloo hiij heregjuulj bgaa ajild tani ulam ikh amjilt, sain saihniig husen erooe
2014-04-22
ганаа:
гайхамшигтай сайхан сэтгэгдэл үлдээж ойрд мэдрээгүй өвөрмөц мэдрэмжийг өгсөн өдөр байсан......."үнэхээээр сайхан" зүйлийг бүр маш том зүйл өгсөнд гүнээ талархъя 976.......
2014-04-13
ганаа:
гайхамшигтай сайхан сэтгэгдэл үлдээж ойрд мэдрээгүй өвөрмөц мэдрэмжийг өгсөн өдөр байсан......."үнэхээээр сайхан" зүйлийг бүр маш том зүйл өгсөнд гүнээ талархъя 976.......
2014-04-13
tansag:
tansag 00-n suultuur, utas 9466-0071.http://sodonbaraa.blogspot.com/
2014-04-07