А.Түмэнжаргалын үзэсгэлэн худалдаа хэлбэрээр үргэлжилнэ

img

Гэрэл зурагчин А.Түмэнжаргал өнгөрөгч гуравдугаар сард “Ариун орноор Төвд” үзэсгэлэнгээ Уран зургийн галлерейд дэлгэж, анх удаагаа Төвд орны тухай дэлгэрэнгүй мэдээллийг гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэсэн.

Тэгвэл түүний үзэсгэлэн үзэгчдийн хүсэлтээр өнөөдөр дахин нээгдэж байна. Нэмж баяжуулан худалдаа хэлбэрээр толилуулах уг үзэсгэлэн “Blue moon” арт галлерейд энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ удаад Монголын тухай зураг түлхүү орж буй аж.

“Ариун орноор Төвд” үзэсгэлэн Төвд орон болон Монгол ахуй, аж байдал, үзэсгэлэнт байгалийн төрхийг гэрэл зургийн хальснаа буулгасан 100 бүтээлээс бүрдэж байсан. Гэрэл зурагчид болон сонирхогчдын дунд Alеx нэрээр танил болсон А.Түмэнжаргал нь БНХАУ-ын Тянжинь хотод хоёр удаа үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн “Wonders of Mongolia”, “Inspiring Mongolia”, “Savage garden”, “Ариун орноор Төвд” гэх дөрвөн зургийн цомог эрхлэн гаргасан уран бүтээлч юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ