
Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоёр, гуравдугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний нэгдүгээр байрыг ЧЭЦС-ийн “Аюулгүй гарц” баг, хоёрдугаар байрт Бүрэн дунд гуравдугаар сургуулийн “Хаан зам хатан тэмдэг-2” баг, гуравдугаар байрыг Бүрэн дунд гуравдугаар сургуулийн “Хаан зам хатан тэмдэг-1” багт шалгарсан байна.
Энэхүү тэмцээн нь “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх , хамгаалах олон нийтийн санаачлага”-ыг өрнүүлэх ажлын хүрээнд бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг таниулах, сурталчлах тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв зан үйлд сургах, мэдлэг олгох зорилготой явагджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ