Биеэ үнэлсэн эмэгтэйчүүд 2-3.6 жилийн хорих ял сонслоо

БНХАУ-ын нутаг дэвсгэрт бусдыг биеэ үнэлэхэд уруу татсан хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Дэлгэрцэцэг, Б.Энхцэцэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагаас эхлэн хэлэлцэж дөнгөж сая шийдвэрээ гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр Д.Дэлгэрцэцэгт хоёр жил, Б.Энхцэцэгт гурван жил зургаан сарын хорих ял оноолоо. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одончимэг, Ч.Мягмар нар оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ