Газар чөлөөлөлт дахин төлөвлөлтийг удаашруулж байна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр боллоо. Хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 15 компани өөрсдийн ажлын гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл хийв.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хот байгуулалтын, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч Н.Очирбат “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хугацаанд төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлсэн 73 аж ахуйн нэгж байгууллагын 108 саналын материал ирсэн. Үүнтэй ажлын хэсэг нарийвчлан танилцаж, 16 аж ахуйн нэг шалгаран бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд байна” гэв.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийслэлийн 21 байршилд явагдаж буй юм. Тус төслийг хэрэгжүүлэгч компаниудад хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь газар чөлөөлөлт болохыг тэд хурлын үеэр хэлж байв.
6
Энэ үеэр зарим гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй ярилцлаа.
4
Д.Сайнбаяр: Бүтэн жилийн турш газар чөлөөлтийн ажил хийсэн
/“Моннис” группын дэд ерөнхийлөгч/
4
-Танай компани хичнээн айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа вэ?
-Манайх Баянзүрх дүүргийн 40 га газарт нийтдээ 6000 айлын орон сууц барина. Үүнээс эхний ээлжинд 8 га газарт 510 айлын орон сууц барих бол дараа жил 1500 айлын орон сууц барина гэх мэтчилэн шат дараатай явна.
5
-Барилгын ажил хэдэн хувьтай байна?
-Одоогийн байдлаар манай компанийн ажил 20 хувьтай явж байна. Өнгөрсөн бүтэн жилийн турш газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж, энэ хугацаанд 120 хашаа чөлөөллөө. Эдгээр хашаанд нийтдээ 300 орчим өрх амьдарч байсныг бүгдийг нь тус бүрт нь орон сууцтай болгохоор болсон. Энэ хүмүүсийн орох орон сууц энэ жилийн 12 дугаар сарын 31 гэхэд баригдаж дуусах ёстой. Газраа чөлөөлсөн айлуудад бид сар бүр 2 өрөө байр түрээслэх зардал гаргаж байна.
6
-Эдгээр байрууд энэ жил төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох уу?
-Хугацаандаа ашиглалтад орох бололцоо бий. Гэхдээ Монголын цаг агаарын байдал болон ажиллах хүчний хомсдол зэрэг бэрхшээлүүд тулгарч байна.
Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй компаниудад тулгардаг хамгийн том эрсдэл бол айлууддаа байрыг нь үнэгүй өгөөд, зардлаа нөхөх үүднээс үлдсэн байруудаа зах зээлд борлуулах ёстой. Энэ хооронд ам.долларын ханш өсч буй нь сөргөөр нөлөөлж байгаагийн зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар сайн байх хэрэгтэй тул эдийн засгийн таатай орчин бүрдэх хэрэгтэй байна.
5
-Танайх газар чөлөөлсөн айлуудтай ямар байдлаар хамтарч ажиллаж байна?
-Манай байршил хотын төвийн “А” хэсэгт байрладаг, төвөөсөө 3 км зайд оршидог гэдэг утгаараа айлууд газраа маш өндөр үнээр үнэлж байна. Бид айлуудтайгаа газрыг нь байраар солих байдлаар хамтарч ажиллаж байгаа.
6
Ц.Эрхэмбаяр: Нийслэлийн зүгээс дэд бүтцийн ажилд санаа тавих хэрэгтэй
/“Бэрэн” группын төслийн удирдагч/
6
-Танай компани хаана дахиан төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа вэ?
-Манайх Сүхбаатар дүүргийн 11,12 дугаар хороо, орон сууцны 7 дугаар хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байна. Нийт төслийн хүрээнд 14 мянган айлын орон сууц барина.
6
-Барилгын ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Одоо манай ажил 30 хувьтай явж байна. Энэ төсөл маань 2016 оны 4 дүгээр улирал хүртэл хэрэгжинэ. Одоогоор 40 барилга барихаас тал нь суурь цутгалтаа хийчихсэн байгаа.
6
-Газар чөлөөлөлтийн ажил ямар байгаа вэ?
-7 дугаар хороонд нийтдээ 830 нэгж талбай байснаас 300-г нь одоогоор чөлөөлсөн. Одоогоор 30-аад айлыг түрээсийн төлбөрийг нь өгч нүүлгэсэн байгаа. Бид газрыг орон сууцаар солих зарчмаар явж байгаа. Иргэд хэт өндөр үнэлэх юм уу, газраасаа нүүх сонирхолгүй байх зэрэг асуудал бий. Иймээс компаниуд аль болох иргэдтэй зохицох талаар асуудлыг шийдэж байгаа. Мөн газар чөлөөлөлттэй холбоотойгоор дэд бүтцийн асуудал удаашрах үзэгдэл гарч байна.
6
-Энэ жил ашиглалтад орох барилгуудынхаа талаар тодруулаач?
-Энэ онд баригдах эхний барилгууд буюу 1400-аад айлын орон сууц энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад орно. Харин үлдсэн 1400 айлын орон сууц 4 дүгээр улиралд ашиглалтад орно. Мөн бид энэ жил 2 сургууль, цэцэрлэгийн ажил төсөвлөчихсөн байгаа. Нэг цэцэрлэгийг нь ирэх 9 дүгээр сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болгоно. Түүнчлэн 14 метрийн өргөнтэй, 1.2 км-ийн урттай, 4 эгнээ зам тавьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа.
6
-Энэ төсөлд танай компани хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт гаргаж байна вэ?
-7 дугаар хорооллын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 650 тэрбум төгрөгийн төсөл байгаа. Санхүүжилтийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээс гаргаж байгаа.
6
-Тулгамдаж буй асуудал юу байна?
-Нийслэлийн зүгээс дэд бүтцийн ажилд санаа тавих шаардлагатай байна. Манайхаас гадна олон компани энэхүү бүтээн байгуулалтад оролцож буй тул олон хороолол бослоо гэхэд дэд бүтцийн хүрэлцээ, хангамжийн асуудал тулгамдаж байна.
6
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ