Д.Сэлэнгийн шүүх хурлыг хойшлууллаа

img

БНХАУ-руу ажилд жуулчлах нэрээр хууран мэхлэж нутаг нэгтнээ худалдсан хэрэгт холбогдсон Д.Сэлэнгийн гэм бурууг өнөөдөр  Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай  болохоор товлогдсон ч улсын яллагч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцох байв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ