“Хавар” уламжлалт үзэсгэлэнд саатаарай

img

Монголын урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2014” уран бүтээлийн үзэсгэлэн маргааш 16 цагт нээлтээ хийнэ.

Тус үзэсгэлэн нь жил бүр МУЭ-ийн гишүүн болон гишүүн бус уран бүтээлчдийн дунд нээлттэйгээр зохион байгуулагддаг бөгөөд залуу уран бүтээлчдийн анхны гараа болдгоороо онцлогтой.

Энэ жилийн “Хавар” үзэсгэлэн өмнөх жилүүдтэй харьцуулахад шалгуур нь өндөр болсон бөгөөд 304 уран бүтэээлчээс 60 гаруй уран бүтээлчийн бүтээл шалгуурт тэнцсэн байна.

Үзэсгэлэн энэ сарын 9-өөс 21-ний хооронд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдана.

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ