З.Баянсэлэнгэ: Тэмцэгчид бол байх ёстой үзэгдэл
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шудрага ёс" эвслийн бүлэг өчигдөр хуралдаж бүлгийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, тус бүлгийн дэд дарга, Сангийн сайд Ч.Улаан ажлын ачаалалаас үүдэлтэйгээр бүлгийн дэд даргын албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтийг тавьсан гэнэ. Түүний хүсэлтийг бүлгийн хурлаар хэлэлцээд дэд даргаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодруулснаа хүргэж байна.
ы
-УИХ дахь Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болжээ. Ямар зарчмаар ажлаа хийе гэж бодож байна?
-Би хувь гишүүдийн тоглолт хийх тал дээр илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Өнөөдөр хоёр намаас сонгогдсон гишүүд байгаа. Энэ гишүүд маань хамтарч ажиллах ёстой. Дан дангаараа явах нь хэр үр дүнтэй юм. Бүлэг гэж байгуулсан бүлгийн зарчмаар ажиллавал яасан юм, эргээд хариуцлагатай байя гэдэг үүднээс анхаарч ажиллана. Өнөөдөр гишүүдийн өргөн барьсан хуулийг бусад гишүүд нь мэддэг байх хэрэгтэй байна. Гишүүдийн юу хийж байгаа, тулгамдаж буй асуудал нь юу байна. Ямар саад бэрхшээл тулгарч байна. Ажлаа хийхэд нь хэн хөндлөнгөөс нөлөөлөөд байдаг юм. Тэр бүх мэдээллийг гишүүд маань бүлэгтээ ярьж, бүлгээсээ дэмжлэг авч, бүлгийнхээ гишүүдтэй санал солилцож, илүү зохион байгуулалттай ажиллах нь зүйтэй байх гэдгээс ажлаа эхлэнэ гэж бодож байна. Бүлгийн ажлын албаар мэдээллийг сайн өгөх, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар, үр дүнгийн талаар ярилцаж ажиллана. Хамгийн гол нь Н.Батцэрэг даргатайтайгаа эвтэй ажиллаж, зарчмын хувьд санал зөрүүтэй асуудлуудаа ойлголцохоос ажлаа эхлэнэ дээ.
ы
-“Шударга ёс” эвслийн бүлгээс өнгөрсөн хугацаанд ард түмэндээ өгсөн амлалтаа ер нь хэр биелүүлж байгаа вэ?
-Бид тун удахгүй энэ асуудлыг ярилцана. Чуулганы завсарлагаанаар гишүүд болгон өөрсдийн тойрог дээрээ ажилласан. Жагсаалтаар орж ирсэн гишүүд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл учраас тэд ч мөн адил ард иргэдтэйгээ уулзсан. Тиймээс гишүүдийнхээ саналыг нэгтгэх юм. Манай мөрийн хөтөлбөрийг иргэд хэрхэн хүлээж авч байна гэдгийг дүгнэж, бүлгийн гаргасан алдаа нь юу байв. Хаврын чуулганаар ямар ажлыг хийх вэг гэдгийг ярилцаж дүгнэнэ. Тэр дүгнэлтээс үүдэн ард түмэн МАХН-ын хэрхэн үнэлж байна вэ гэдэг нь тодорхой болно. Ер нь иргэдтэй уулзахад нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, валютын ханшийн өсөлт зэрэг маш олон асуудал амьдралд нөлөөлж байна. Мөн эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудалд нийгэм ихээхэн анхаарч байгааг мэдсэн. Гэхдээ энэ салбарын ажиллах нөхцөл хэр юм, хөрөнгө оруулалт хэр хийгдэж байна, ажилллагсадын ажлын нөхцлийг хэрхэн сайжруулсан юм бэ зэрэгт ард түмэн үнэлэлт дүгнэлт өгч, юу шаардаж болох вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй. Зөвхөн эрүүл мэндийн салбар төдийгүй яамдуудын үйл ажиллгааг маш сайн мэдэж байх хэрэгтэй. Улстөрчид ч иргэдийн ойлгох хэлээр ярих хэрэгтэй болов уу. Том тоо, том улстөрийн тухай биш ард иргэдийн амьдралд энэ хуулийг баталснаар ийм ахиц дэвшил гарна гэдгийг улстөрчид хэлж байх хэрэгтэй. Энэ хуулийн төслийг ингэж хэрэгжуүүлснээр иргэдийн ийм ачааллыг хөнгөлнө гэж янз бүрийн хууль, дүрмээ иргэдэд ойлгомжтойгоор ярих хэрэгт эй юм болов уу гэж би хувьдаа боддог.
ы
-Та ард түмний дундаас буюу тэмцэгчийн байр сууринаас өнөөдөр улстөрч болон орж ирсэн. Засгийн гакрын ордоны гадна тэмцэгчид ажлаа эхэлж байх шиг байна. Г.Уянга гишүүн гэхэд энэ сарын 15-16 нд жагсаал зохион байгуулна гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Таны хувьд улс төр, нийгмийн амьдрал болохгүй байна гээд тэмцэл хийх бодол байгаа юу?
-Тэмцэх хэлбэр янз бүр байж болно. Тухайн үед бид парламентийн гадна байсан. Бид Засгийн газар, энэ төрд байгаа гишүүдэд өөрсдийн саналаа уламжлахын тулд жагсаал цуглаан зохион байгуулдаг байсан. Одоо парламентийн дотор орчихсон байна. Гадаа гарч жагсаал хийхээсээ илүү халуун тонгоон дотор нь орж ажиллаж байна. Би тэмцлийн хэлбэрээ тэгж өөрчилж байгаа юм. Жагсаал цуглаан зохион байгуулах боломж бидэнд байна. Яагаад гэвэл манай нам гишүүнчлэлтэй. Гагцхүү үр дүнгээсээ шалтгаалаад тэмцлийн ямар хэлбэр сонгох вэ гэдгээ харах хэрэгтэй. Яахав парламентад суудалгүй намууд, иргэний хөдөлгөөний байгууллагууд жагсаал цуглааныг хийх ёстой. Тэр жагсаал цуглаанаас гарсан үр дүнг төрдөө уламжилж, санал хүсэлтээ гаргах ёстой. Тэр саналыг харин төр хүлээн авч боломжийнхоо хэмжээнд хариу өгдөг байх. Өмнө нь бидний санал хүсэлтийг нь авч дарчихаад, хариулт өгөх албан ёсны төлөөлөлтэй нь ч уулзуулахгүй. Биднийг тэмцэж байх үед хэдэн цагаар жагсаж, гадаа хариу хүлээдэг байлаа. Ажлын тэд хоног гээд заачихдаг байсан. Төр маань бидний жагсаалыг тэмцлийг ард иргэдийн төолөөллийн саналыг хэр хүлээж авч байгаа вэ гэдгийг тэмцэгчид хүлээдэг. Тэгэхээр маш хурдан, түргэн шуурхай хариу өгдөг байх ёстой. Тэмцэгчид бол байх ёстой үзэгдэл. Хүмүүс хаврын синдром, улс төрийн хийрхэл гэж янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ ийм тэмцэлгүйгээр улс төр явахгүй шүү дээ.
ы
-Миний ажигласнаар жагсаал цуглаанд оролцогч хүмүүс зарим тохиолдолд зүгээр л дүр эсгэж, тухайн арга хэмжээнийхээ зорилгыг ойлгож байгаа юм болов уу гэмээр харагддаг. Ингэж дүр эсгэх нь жагсаал цуглааны утга учрыг алдагдуулж, нийгэмд ямар ч нэр хүндгүй үйлдэл болгоод байх шиг санагддаг. Энэ талаар таны бодол?
-Биднийг гутаана гэх зүйл байхгүй л дээ. Хамгийн гол нь тэр жагсаал, цуглаанд оролцож байгаа хүмүүс хуурамч дүр эсгэх юм бол дараагийн удаад эргээд цугладаггүй л байхгүй юу. Эргээд цагтаа тэмцдэггүй л байхгүй юу. Тэгэхээр тэрийгээ өөрсдөө эрх биш ойлгож тунгааж, улс төрөө хийж байгаа гэж би найдаж байна. Энэ бүхнийг ард түмэн харж ялгаж байгаа. Хэн нь чин сэтгэлээсээ хийгээд юуны тулд ямар амжилт, үр дүнг хараад энэ тэмцлийг хийж, жагсаал цуглааныг зохион байгуулж байна вэ. Зүгээр нэг байх ётсой үзэгдэл мэтээр харж, жагсахгүй бол болохгүй гэдэг үүднээс оролцож болохгүй. Жагсаал цуглаан, тэмцлийн хэлбэрээ зөв сонгож, үр дүнгээ зөв харж байх ёстой. Миний хувьд тийм л байсан.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ