Бэсрэг жүжгүүд “Хэрээт төгөл”-өөр эхэлнэ

img

УДЭТ-ын хамт олон 2010 онд Оросын жүжгийн зохиолч В.Красногоровын долоон жүжгийг цувралаар тавьж байсан. Уг төслийн үргэлжлэл болгож, “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон байна.

Өнөөдөр Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан, оросын жүжгийн зохиолч А.Ванпиловын “Хэрээт төгөл” бүтээл “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн салхийг хагална. Энэхүү жүжиг дөрөвдгээр сарын 22-ныг хүртэл тоглогдох ба 23-ны өдрөөс эхлэн найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг тайзнаа амилуулна.

Бэсрэг жүжгийг төслийн хүрээнд гадаадын болон манай алдарт зохиолчдын долоон жүжгийг, монголын жүжгийн урлагт томоохон байр суурь эзэлсэн долоон найруулагчийн дэглэснээр олон нийтэд хүргэх билээ.

Тухайлбал, зохиолч А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжгийг УДЭТ-ын  найруулагч УГЗ Б.Баатарын найруулснаар, Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” бүтээлийг найруулагч СТА Ч.Түвшингийн дэглэснээр, Г.Пинтерийн “Өчигдөр” жүжиг УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулснаар тайзнаа тавигдана.

Мөн Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг найруулагч УГЗ Ч.Найдандоржийн дэглэснээр,  тавигдах бол  найруулагч Ц.Батнайрамдал зохиолч Николай Колядагийн “Манекен” жүжгийг дэглэж үзэгчдэд толилуулна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ