“Элчин сайдын цом” сагсан бөмбөгийн тэмцээн болов
Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-аас санаачлан тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй монгол оюутан, залуусын дунд “Элчин сайдын цом” сагсан бөмбөгийн тэмцээнийг хоёр дахь жилдээ энэ сарын 5-нд амжилттай зохион байгуулжээ.
Өнгөрсөн жил Монголын оюутны спортын "Универсиад" III их наадмын Азийн бүсийн тоглолтод Сингапураас оролцох баг шалгаруулах зорилготой зохион байгуулж байсан. Харни энэ жил энэхүү тэмцээнийг уламжлал болгон хэвшүүлэх, Зүүн өмнөд Азийн бүсийн тэмцээн болгон өргөжүүлэх зорилгыг давхар агуулснаараа онцлог аж.
Тэмцээнд Малайзи Улсад сурдаг оюутан залуусын төлөөлөл ирж оролцсон бөгөөд эрэгтэй 5, эмэгтэй 3 багийн 50 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс түрүүлсэн эрэгтэй өолон эмэгтэй баг Элчин сайдын нэрэмжит цом, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрт орсон баг мөнгөн медаль, мөнгөн шагнал тус тус хүртжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ