Ж.Энхбат: Өнгөрсөн гурван сард ослын улмаас 219 хүүхэд бэртсэн

img

“Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх өдөр”-ийг маргааш тэмдэглэх гэж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Он гарснаас хойш хүүхэд өртсөн зам тээврийн ослын талаар мэдээлэл өгөөч?

-2014 он гарснаас хойших гурван сарын хугацаанд зам тээврийн осолд хүүхэд өртсөн нийт 216 осол бүртгэгдэн, нэг хүүхэд нас барж, 219 хүүхэд бэртэж гэмтсэн. Үүнийг өнгөрөгч 2013 оны эхний гурван сартай харьцуулахад 24,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдийн дийлэнх хувь нь явганаар замын хөдөлгөөнд оролцож, 20 гаруй хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж яваад, бусад хэсэг нь гэртээ хашаандаа байхдаа осолд өртөж хохирсон байна. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад зам тээврийн осолд өртдөг. Тэд анхаарал боломжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгсэлийн урдуур гүйх зэрэг замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртөж байна. Гэхдээ жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байгаа юм.

6

-Хүүхэд осолд өртөх тохиолдол зуны улиралд нэлээн гардаг?

-Тийм. Нийслэлд хүүхэд өртсөн осол нэг, хоёрдугаар сард буурч, таваас долоодугаар сард, 9-10 дугаар саруудад өссөн үзүүлэлт гарсан. Ослын бууралтыг сургуулийн хүүхдийн амралт эхэлж хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь багасдагтай холбон үздэг.

6

-Осолд өртсөн хүүхдийн 20 гаруй хувь нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан байдаг гэсэн. Эцэг эхчүүд хүүхдээ машиндаа авч явахдаа хамгаалах бүс зүүлгэдэггүй нь бас нэг шалтгаан болдог байх?

-Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ тэр бүр хэвшигдээгүй байна. үүнийг шаардаж, автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт ач холбогдлыг нь ойлгуулж шаардах явдал чухал асуудлын нэг болж. Учир нь дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна. Ер нь манайд хамгаалах бүсний хэрэглээ сүүлийн жилд багассан нь осолд орсон хүмүүсийн хамгаалах бүс хэрэглэсэн үзүүлэлтээс харагдаж байна. Хамгаалах бүсийг хэрэглэснээр жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигчид осолд өртөх тохиолдолд урд сууж явсан зорчигчийг 40-50 хувиар, ард суусан хүнийг 25-75 хувиар осол гэмтлээс бүрэн хамгаалдаг гэсэн тоо баримтыг өнгөрөгч онд ДЭМБ-аас гаргасан тайланд тусгасан байдаг.

7

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ