С.Гантуяа: Гадаад, монгол гэдгээрээ ялгаатай цалин авдаг байж болохгүй
Өнөөдөр Тэгш цалин хөлсний Олон улсын өдөр тохиож буй. Энэ өдрийн тохиолдуулан Сайнхүү сангаас санаачилан Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Шударга цалин” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн шударга харилцаа буюу шударга цалингийн түвшин ямар байгааг болон олон улсын хэмжээнд сүүлийн таван жилд хэрэгжиж байгаа “Шударга цалин” хөдөлгөөний талаарх ойлголтыг өглөө. Монгол улсын хувьд гадаад, монгол ажилчдын хооронд эрс ялгаатай цалин хөлс олгогдож байгааг Хөдөлмөрийн яамны хяналт шалгалтын ажлын хэсэг тогтоосон байдаг. Хэдийгээр Засгийн газраас “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч тэгш шударга орлоготой байх боломжийг тыүлхүү анхаарах нь чухал гэдгийг энэхүү хэлэлцүүлгээр онцоллоо.
ы
“Сайнхүү“сангийн тэргүүн С.Гантуяагаас цөөн асуултад хариулт авлаа.
ы
-Тэгш цалин хөлсний дэлхийн өдөр гэдгийг тодруулаач?
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 8-9 ний өдрүүдэд олон улсын Тэгш цалин хөлсний өдөр тохиодог. Олон улсын түвшинд хөдөлгөөн өрнөдөг. Тэгш цалин хөлснйи талаар 1950-иад онд анх Олон улсын гэрээ конвенци гарсан байдаг. Тэгш цалин, хөлс гэдэг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүйсээр ялгаварласан үнэлгээний ялгамжийг арилгах талаарх ойлголт байсан бол сүүлийн 5 жилүүдэд шударга цалин гэдэг рүү явж байгаа. Яагаад гэвэл биднийг зөвхөн монгол гэдгээр нь эсвэл, гадаад дотоод гэдгээр нь ялгаварлах үзэгдэл байсаар байна. Энэ байдлыг зогсооё. Аливаа ялгаралгүйгээр цалин хөлсөө аваад нийгэмдээ хөдөлмөрлөөд өөрийгөө болон гэр бүлээ тэжээгээд явах нь энэхүү “Шударга цалин” хөдөлгөөний ач холбогдол юм. Монгол Улсын хувьд өнөөдөр дөнгөж таниулга хийж, холбогдох байгууллагуудад нь ойлгуулж байна. Дэлхийд гарч буй дэвшил гэвэл энэ сарын 7-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Борак Обама жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-ний өдрийг “Үндэсний тэгш цалин хөлсний өдөр” болгон тунхагласан байна. Ингэснээрээ ямар ач холбогдолтой вэ гэхээр ирээдүйд хүн бүр ажил хөдөлмөрөө шударгаар ялгаварлалгүйгээр үнэлүүлж, эрх тэгш ажиллах, хөдөлмөрлөх, боломж бүрдэнэ гэсэн үг юм.
ы
-Манайд эрх зүйн боломж хэр байна. Гарц нь ямар байна. Олон улсын практикт ямар байдаг юм бэ?
-Бидний хэлж байгаа цалин хөлс, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж байгаа өнөө үед Монгол гэдгээр нь ялгаварлалгүй шударга хөлс олгогдож байна уу гэдгийг анхаарах цаг болсон. Жишээ нь, Оюутолгой төсөл дээр ажилладаг гадаадын дадлагын оюутан өдөрт 72 ам.доллар, харин монгол дадлагын оюутан өдрийн 3 ам.доллар авч байх жишээтэй. Гэтэл оюутан хүн гэдэг цалин хөлсний үнэлэмжийг ижил гаргах боломжтой, хөдөлмөрийн ижил гараан дээр байдаг хүмүүс. Монгол хүний үнэлэмж өсөж, улмаар бидний аж, амьдрал, нийгэм, улс эх орондоо оруулах хувь нэмэр тэр хэрээр өснө. Дэлхийн улс орнуудад шударга цалин гэсэн зарчмаар явдаг. Манай улсын хувьд эрх зүйн орчин бүрдсэн. Гурван талт хэлэлцээр хийж байна. Үндсэн хууль, Хөдөлмөрийн хууль байна. Олон улсын гэрээ конвенцуудад нэгдээд орчихсон байна. Гэтэл энэ олон гоё бичиг цаас чинь хөл гар ургаад хүмүүсийн амьдралд нөлөөлж, биелэлээ олохгүй байна. Энэ асуудалд хэн нэгэн нь хөөцөлдөж, зохицуулж, анхаарал хяналт тавьж, монгол хүн шударгаар хөдөлмөрөө үнэлүүлж, нийгэмдээ байр сууриа эзэлсэн байгаасай гэдэг асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр онцолж байна.
б
Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Д.Мөнхтогтох “Өнөөдөр тэгш цалин хөлс олгох дэлхийн өдөр болж байгаатай холбоотойгоор Иргэний танхимд хэлэлцүүлэгт оролцлоо. Хөдөлмөрчдөд тэгш цалин хөлс олгох Олон улсын конвенцид манай улс 1969 онд анх нэгдэн орсон байдаг. Адил хөдөлмөр хийсэн эрэгтэй эмэгтэй хүнд тэгш үнэлэмжтэй цалин хөлс олгох дэлхийн өдрийг тэмдэглэх болсонд Хөдөлмөрийн яамны зүгээс дэмжиж байна. Цаашид энэ чиглэлээр нийгмийн түншлэгч байгууллагуудтай хамтраад энэ өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
ы
Ер нь энэ ижил үнэлэмжтэй хөдөлмөрт адил цалин хөлс олгох, эрэгтэй эмэгтэй хүйсээр үл ялгаварлах чиглэлээр ажиллаж олон улсын түвшинд хүргэх адил үнэлэмжтэй хөдөлмөр гэж юуг хэлээд байгаа гэдгийг тодруулж, олон нийтийг мэдээллэр хангах гол үүрэгтэй байгаа. Хуучин цалин хөлсний талаар ялангуяа хувийн хэвшлийн байгууллагад ажиллагсадын талаарх бодлогогүй явж ирсэн. 2012 оноос эхлэн бодлогын баримт бичигтэй болсон. Энэ баримт бичгийг яаж хэрэгжүүлэх талаар бодлогоо ярьж байна. Энэ бол 2012 онд бодлого гаргаад 2013 онд хэрэгжчих ажил биш. Цаг хугацааны уртад нийгминй түншлэгч байгууллагууд буюу Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ, гурван талт гэрээ хэлэлцээрийн дагуу урт хугацааны хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжих юм.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ