Спорт холбоодууд А зааландаа харам байна

img

Энэ сарын 19-нд эхлэх ёстой байсан Монголын Сагсан бөмбөгийн холбооны  дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Шалтгаан нь спортын төв ордны А заал чөлөөтийн бэлтгэлийн танхим болохоор яригдаж байгаатай холбоотой гэлээ. Энэ асуудалд ихэнх спорт холбоод таатай хандахгүй байна.   Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй байгаа ч хэрвээ А заал чөлөөтийн бэлтгэлийн танхим болвол спорт сонирхогчдод ордны үүд хаалга хаалттай гэсэн үг. 2012 оны Лондонгийн олимп хүртэл ямар ч тэмцээн уралдаан явагдахгүй. Зөвхөн чөлөөтийнхөн бэлтгэлээ базаана гэж байна. Харин нисэхийн дэнжид баригдсан цогцолбор бусад спортын төрлүүдэд нээлттэй гэдгийг БТСГ-ын дарга Наранбаатар ярьсан. Гэвч зах зээлээс хэтэрхий хол байршил гэдэг нь ойлгомжтой. Спортын холбоодууд ч үүнийг  онцолж байна. Үнэхээр ч нисэхийн дэнжийг өдөр бүр зорих боломжтой үзэгч хэд билээ гэвэл тун бага тоо гарна. Хүмүүсийн амжиргааны түвшин шинэ цогцолборын суудлын 5хувьд хүрнэ гэдэг эргэлзээтэй. Тиймээс л спорт холбоодууд A зааландаа харам байгаа гэнэ. Алга ташилтгүй тэмцээнийг ямар ч тамирчин хүсэхгүй нь лавтай. БТСГ-ын байр суурь гэвэл ямартай ч энэ асуудлаар даргын зөвлөлөө хуралдуулсан байна. Эцсийн шийдвэрээ хэзээ яаж гаргахаа тодорхойлоогүй байгаа гэлээ. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ