Сүүлийн есөн жилд барилгын салбарт 581 осол гарч, 246 иргэн амь насаа алджээ

img

Монголдоо хийж бүтээцгээе гэдэг уриаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгчдийн төлөөлөл бол барилгын салбарынхан. Тиймдээ ч барилгын салбарын бүтээн байгуулалт нүдэнд харагдаж гарт баригдахуйцаар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Хэдийгээр улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудаас өвлийн улиралд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж болох технологийг нэвтрүүлснээр барилгын ажил жилийн дөрвөн улиралд үргэлжилж байна гэж болохоор. Гэвч барилгын бүтээн байгуулалтаас илүүтэй ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаатай холбоотой асуудал их яригддаг билээ.

ы

Тэгвэл өнөөдөр "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэл" сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Барилгачдын холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Барилгын хөгжлийн төв хамтран зохион байгуулсан юм.

ы

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орж, 10-25 давхар бүхий оффисын, зочид буудлын зэрэг барилгууд сүндэрлэж буй. Гэвч компаниуд үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах талд учир дутагдалтай байгаа нь тус салбарт ажиллагсад эрүүл мэндээрээ хохирох болсон. Тэр ч бүү хэл тухайн барилгын ойр явсан явган зорчигч, автомашинтайгаа яваа иргэдэд ч эрсдэл учруулах болсон. Иймд дээрх эрсдлийг бууруулахад хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж хэвших нь чухал байна гэдгийг "Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтын тогтолцооны шинэчлэл" сэдэвт зөвлөгөөнд оролцогчид онцолж байна. Мөн зөвлөгөөнд оролцогчид хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа бусад компаниудынхаа арга туршлагаас хуваалцлаа.

ы

Тухайлбал, барилга барьж байгаа бол тэр дундаа 1.5 метрээс дээш өндөрт ажил хийж байгаа бол заавал хамгаалах бүс зүүх, уг бүс нь хоёр аргамжаатай байх ёстой. Мөн хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэл өмсөж хэвших нь чухал. Эрсдэлд ороход хамгаалах хувцас хэрэглэл тодорхой хэмжээгээр хамгаалдаг. Мөн хамгаалах хувцас өмссөн байтал эрсдэлд орж осолдсон бол юунаас болсон бэ гэдгийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажилладаг. Хэрэв хувцас хэрэглэл шаардлага хангаагүй байсан тохиолдол гарвал эргээд хувцас хэрэглэл худалдан авсан компанидаа хандана. Тус компанийн нийлүүлж байгаа хамгаалах хувцас бүр өөрийн кодтой байдаг тул энэ бүхнийг барилгын компаниуд нягтлан шалгаж байх ёстой аж.

ы

Статистик мэдээллээр дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны нөхцөл байдлаас үүдэн осол эндэл байнга өсч жилд 2 сая хүн нас барж, 4 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа аж. Энэ нь 15 секунд тутамд нэг хүн осолд өртөж, 30 секундэд нэг хүн нас байна гэжээ.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аюулгүй ажиллагааны  хэмжээнд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь зарцуулагдаж байгаа нь ядууралд зориулсан хөрөнгөөс 50 дахин их, дайнд зарж буй хөрөнгөөс 10 дахин их хөрөнгө зарж байгаа аж. Аюулгүй ажиллагааны тогтолцоог сайжруулж, дүрэм журмыг нарийвчлан боловсруулж, машин тоног төхөөрөмж, технологийн аюулгүй ажиллагаа дээшилсэн ч гэлээ осол эндэгдэл гарсаар байгаа аж. Дээрх судалгаа бол дэлхий улс орнуудад зөвхөн барилга гэлтгүй тогооч, том тэрэгний жолооч, ачигч зэрэг хөдөлмөр эрхэлж буй бүх хүнд тохиолдсон эрсдэл юм байна.

ы

 

Тэгвэл манай улсын хувьд сүүлийн есөн жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 иргэн амь насаа алджээ. 2013 онд л гэхэд барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн ослын мэдээг харьцуулж үзвэл 69 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 28 хүн ослоос үүдэн нас баржээ. Амь насаа алдахаас гадна эрүүл мэндээрээ хохирч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд бүртгэгдэж байгаа тохиолдол ч их бий. Хамгийн гол нь барилгын салбарт ажиллагсадын хөдөлмөр аюулгүйн ажиллагаанаас үүдэн хуруугаа тайруулсан, нүүр болон биедээ шарх сорви авах тохиолдол ч маш их гардаг ч үйлдвэрлэлийн осолд бүртгэгдэлгүй үлддэг нь нууц биш. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн ослыг бууруулах зорилгоор барилгын компаниудад хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж хэвшүүлэх шалгалт хийж байгаа гэнэ. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрсдэлгүй байлгах нөхцлийг ажил олгогч бүрдүүлэх бол ажилтан ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийг шаардах эрхтэй. Хамгийн гол нь ажил олгогч, ажилтан цөм өөрийн эрх үүргийг биелүүлж, стандартын дагуу ажлаа гүйцэтгэж, анхаарал болгоомжтой ажиллах нь эрсдэлээс хамгаална гэдгийг зөвлөгөөнд оролцогчид онцоллоо.

ы

П.Наран

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болдбаатар:
мхег гvньбазар гэх авилгачин байр аваад барилгыг ийм болгосон одоо бvр гаршссан хvнээр дамжуулдаг байцаагчидтайгаа нийлж дарамтлана дараа нь сайн ярьвал зvгэжр орхино . мхег тар ажил мэдэхгvй авилгачид
2014-04-13
иргэн:
хэрэг хэзээ ч хуучрахгүй.хүний эд эрхтэн хүндээ үнэ цэнэтэй зүйл байдаг. нэхэл хатуутай шүү.......................................... битгий мартаарай барилгын компаны захирлуудаа .............. нэг хурууны үнийг судлаж байгаарай даа
2014-04-09
иргэн:
аргагүй ш дээ монголын болон хятадын барилгын захиалагч болон гүйцэтгэх компаний захирлууд барилгын бизнесыг зөвхөн ашиг олох, мөнгө угаах нүх гэж нарж олон жил ажиллаж их хэмжээний ашиг олсон шүү дээ.тэд харин одоо шударга шүүхийн өмнө хийсэн нүглээ наминчлах нь л үлдсэн дээ .нэг хүний нэг хуруу ямар үнэтэйг мэднэ биз дээ
2014-04-09
zochin:
zaisand ezengui gazar gesen shig emh zambraagui barilga barij tend odor bur hun bertej gemtej uhej baigaag anhaardag gazar baihgui baina
2014-04-09