А.Мөрөн анхны тоглолтоо хийлээ
Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч А.Мөрөн Тайландын “FC Краби” багтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулж, нэгдүгээр лигт хүчин зүтгэхээр болсон билээ. Тэрбээр өчигдөр анхны тоглолтоо хийжээ.
Тайландын хөлбөмбөгийн холбооны цомын аварга шалгаруулах тэмцээний уг тоглолтод А.Мөрөнгийн баг нэг гоол хийсэн. Тэрбээр багийнхаа нэг гоол оруулах боломжийг бүрдүүлж өгсөн ч түүний баг 2:1 харьцаатайгаар өрсөлдөгчдөө хожигдсон.
Ийнхүү монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин анхны тоглолтоо хийжээ. Тэрбээр тоглолтынхоо талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “2:1-дүүлчихлээ. Байрлалын алдаа. Бас довтолж хамгаалах дээрээ хамаг анхаарлаа тавиад тоглолтоо 100 хувь гаргаж чадсангүй. Гэхдээ ямар ч байсан нэг гоолыг найруулчихлаа” гэж бичсэн байсан.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ