Цаазын ял оноолоо
Хадам ээжийгээ барьцаалж хөнөөсөн Д.Энхээд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд өнөөдөр хэлэлцэж гэм буруутай гэж үзэн цаазын ял оноолоо.
Яллагдагчаар татагдсан Д.Энхээ нь өнгөрөгч зургадугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам эхээ хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэргийг үйлдсэн гэм буруу нь анхан шатны шүүхээр ийн тогтоогдсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ