“Хөтөлийн цемент шохой”-н удирдлагуудын хэрэг прокурорт шилжжээ

img

Өнгөрөгч онд “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн удирдлагуудыг Төрийн өмчийн хөрөнгийг өөрcдийн үүсгэн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн хэрэгт сэжигтнээр татан шалгасан.

Тэгвэл А.Шоовдор нарын 20 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч,  харьяа прокурорын газар болох Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт хянагдаж буй юм байна.

“Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хорьж, 2013 оны 12 дугаар сард гэр бүл болон өмгөөлөгчийнх хүсэлтээр батлан даалтад гаргасан. Уг хэрэгт холбогдсон А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Г.Батдоржийг томилсон билээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zarim neg ni idser bgad ichihee baichihdgiin bishuu. ehled l duulian shhugain bolood barigdad bsan odoo yu ch boloogui yum shig zuv zugeer yavaad l bn shu de.
2014-04-14
үгүй :
сэтгэгдэл устгахгүй бол сайн байна админд
2014-04-14
одод:
хөтөл хотын залуус минь цоглог байж урагшаа тэмүүлж амьдрахад нь энэ үйлдвэр их дэмжлэг болох үндэс нь шүү дээ.гэтэл эрх мэдэл бүхий үе үеийн удирдлага хүн чанараа алдаж авдаг хэдэн төгрөгийг алдаг оног өгдөг болсноос цог хийморь алга болсон байх.үг ч дуугарахгүй,үдүүлсэн юм шиг амаа хамхиж хар бор ажилдаа халаа солиогүй зүтгэсээр ч тэднийг ойлгож дэмжих хүнгүй болох нь.уг нь хичнээн сайхан залуусын гараар хөгжсөн хотхон билээ.үүнийг сэргээхэд сэтгэл,зүтгэлтэй сайн хүмүүс удирдаад явахад л болно.шоовдор захирал сайн юм хийсэн л байх.гэхдээ хуулиа барьж улсад татвар,ажилчдад цалингаа цаг тухай бүр өгөөд явбал алдах юм байхгүй баймаар.анх ажилд орсон хүнээ 11 сар ажиллуулаад амраах хууль хэвээр.гэтэл дагалдан хугацааг хасаад жил гаруй ажиллаж байж амар гэдэг тэр чимгээ гэгч хүн ер нь хууль мэддэг болов уу
2014-04-14
xuuli guuli:
urdiin ym ul bolj shoowdor ene uildeweriig ashigtai ajluulj chadaj bailaa deerne xotol xotiig oodno tataj xun ardiig ajiltai orlogtoi baixad ix anxaarch baisan odoo xotol damfuurlaa u.e.x. gej baixgui amaa uduulsen tag duugui ardchilsan xot gexed xecuu boljdtt
2014-04-13
дэндүү:
цалинг нь өгөхгүй ажилчид нь өрийн сүлжээнд орж амьдарч байхад өөрсдөө гадаад явж бэр гуйгаад байдаг сонин удирдлагууд.хөдөлгөх хүч болсон ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдээд өгчихөд жаахан л сэтгэл хэрэгтэй ш дээ хүмүүсийг хайрлаж байж ажил тань урагш явна 2-3 сар мөнгө аваагүй ажиллаж байгаа хүнээс ямар амжилт гарч үйлдвэр хэрхэн урагшлах вэ гэдэг илт шүү дээ амьдралд их зүйл хэрэггүй цалингий нь цагт нь өг.дулаан байр,халуун усаар таслахгүй байхад болно
2014-04-12
хуулиа л дага:
улсын өмч хөрөнгө хаа сайгүй үрэгдэж байгааг анхаарах цэгцлэх цаг болсон.гэхдээ маш зөв хүнээр зөв удирдуулж амжилтанд хүргэх хэрэгтэй.соц нийгмийн үед ажил унагаасан,өмч шамшигдуулсан хүн хатуу шийтгүүлдэг байсан болохоор алдаа гаргах нь бага байж дээ.эн хүмүүс ажилчдаа бодож цалин мөнгий нь цаг тухайд нь өгөх хуулиа барьж ажилласан бол ийм байдалд хүрэхгүй л болов уу.үйлдвэрийг хөдөлгөж шороо тоостой хутгалдаж байгаа хэдэн ажилчид нь тэдний гараас хэзээ хэдэн төгрөг өгхийг харж өрөнд орж арай гэж амьдралаа залгуулдаг ш дээ.ийм албан газар маш ховор шүү.улсынхаа үндсэн хуульд захирагддаггүй,сард 2 удаа хөдөлмөрийн хөлс олгох хуулийг 2 сард 1 өгвөл их юм болгож өөрчилдөг үе үеийн удирдлагуудыг шалга2
2014-04-12