"МИАТ"-ийн С.Билэгсайханыг АТГ-аас шалгаж байна
"МИАТ" ХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ. Түүнийг “МИАТ” ХК-ийг төлөөлж, БНСУ-ын “Se You” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, гэрээ байгуулахдаа алдагдалтай хийсэн гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн гэж албаны эх сурвалж мэдээлсэн.
Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон “МИАТ” ХК-ийн ажилтнуудыг ч мөн шалгаж эхэлсэн байна.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ