
2011 оны 12-р сарын 10-наас 12-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 10-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, томоохон голуудын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 12-ноос хүйтний эрч дахин чангарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ