Циркчид анхдугаар чуулганаа хийж байна
ССАЖЯ, Монголын циркчдийн холбоо, “Шинэ цирк” төв, “Цирк эстрад” нийгэмлэг, Циркийн тэнхим, “Циркийн урлагийн ахмад зүтгэлтнүүдийн холбоо” хамтран “Монголын циркчдийн анхдугаар чуулга уулзалт”-ыг өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулж байна.
Уг чуулга уулзалтаар Монголын циркийн үүсэл, түүхэн замнал, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, ирээдүйн чиг хандлагын талаар мэргэжлийн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Тэд 2011 онд Монгол циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойгоор уулзалдаж, салбарын асуудлаа хэлэлцэж байжээ.
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ