
“Бүх оддын тоглолт” өчигдөр спортын төв ордонд болж, өндөрлөжээ. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор ХасуМегаватт багийн тоглогч Ц.Цэрэнбат шалгарсан байна. Тэрбээр тоглолтын туршид 14 оноо, 12 самбар авч шилдэг тоглолтыг гаргажээ.
Бүх оддын тоглолтын “3 онооны шидэлт”-н тэмцээнд найман тамирчин өрсөлдсөнөөс “Mongolians” багийн Ц.Борхүү, гурав дараалан 15 оноо авч, “3 онооны шидэлт”-н хошой аварга болсон байна. Мөн “Ур Чадварын Тэмцээн”-д “Капитал Банк” багийн тоглогч Ж.Оргилболд, “Найшин Трейд” багийн А.Буянтүмэн нар ур чадвараа тэргүүлжээ.
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ