
Байнгын ажиллагаатай Бичигтийн боомтод захиргааны ажлын алба байгуулагдсан нь анхных юм.
Хил дээр ажиллаж байгаа төрийн үйлчилгээний байгууллагуудыг нэгтгэн зангидаж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг элдэв шат дамжлагагүйгээр хөнгөн шуурхай хүргэх, мөн тэнд ажлын аятай таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Боомт дээр албан ажлын өрөө арван айлын орон сууцыг барьж энэ намар ашиглалтад оруулжээ.
Цаашдаа хүүхдийн цэцэрлэг, сургууль, худалдаа үйлчилгээний цэг, халуун усны газартай болох асуудлыг ирэх оны төсөвт суулгахаар хөөцөлдөж байгаа аж. Мөн жишиг хороолол байгуулна гэж Бичигтийн боомтын захиргааны албаны дарга Д.Гансүх ярилаа.
Ахмадууд төрөлх нутагтаа зорчив Я.Мөнхчулуун сангийн санаачилгаар төрөлх нутаг, ахан дүүсээ ямагт сэтгэлдээ санагалзаж явдаг ахмад буурлуудын төлөөлөл 35 ахмадыг төрж өссөн, ажиллаж амьдарч байсан нутгаар нь зорчуулах “Нутгийн зүг” хэмээх нэг өдрийн аяллыг зохион байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ